Цахилгаанчин/Алтан жолоо грүпп/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Алтан жолоо тауэрийн цахилгааны хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, цахилгааны урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо, үйлчилгээ хийх, техник ашиглалтын зааварчилгааг цаг тухайд нь өгч, нягт нямбай хариуцлагатай , аюулгүй ажиллагааг баримтлан ажиллана.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгаан хангамж болон холбоо дохиолол автоматик холбогдох мэргэжлээр мэргэжлийн үнэмлэх болон бакалавр түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
- Ашиглалт үйлчилгээнд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Багаар ажиллах болон эерэг бүтээлч сэтгэлгээтэй, шинийг санаачлах чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Яагаад Алтан жолоо трейд ХХК вэ?
“Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн юм.
- Бидэнтэй нэгдсэнээр
- Ур чадвар,гүйцэтгэлд суурилсан цалин урамшууллын систем /KPI систем/
- Ажлын уян хатан цагийн систем/8:00-17:00, 8:30-17:30, 09:00-18:00 /
- Ажилчдад зориулсан олон нийтийн үйл ажиллагаа/Спорт наадам, Зуны зугаалга, Beer day, Өглөөний уулзалт, Hiking, New year party гэх мэт/
- Тохилог дулаан ажлын орчин/Хотын А бүсэд байрлах Алтан Жолоо Тауэрын тохилог, шинэлэг тав тухтай оффис/
- Карьер өсөх боломж/Удирдлагын босоо болон хөндлөн бүтцээр албан тушаал дэвших боломж/
- Шилдэг залуу хамт олонд нэгдэх боломжтой юм.
- Хоол, унааны нэмэгдэл цалин /Компанийн хангамж/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.