Гагнуурчин /Улаанбаатар-Бетон зуурмаг/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэр, уурхайн машин механизм, тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх.
- Мастеруудын өгсөн чиглэлийн дагуу гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх.
- Уурхайн техникүүдийн гагнуурын ажил ихээр хийгдэж байгаа эд анги эвдрэл гэмтлийг судалж засварын мастеруудад мэдэгдэх, техникийн зөв шийдэл санаа гаргах.
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хийж гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Тусгай мэргэжил олгох сургалтын төв болон МСҮТ-ийг гагнуурчнаар төгссөн байх
- Идэвхи, санаачилгатай
- Техник сэтгэлгээтэй
- Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
- Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой байх.
Нэмэлт мэдээлэл
Улаанбаатар хотод байрлах МАК Конкрет Бетон зуурмаг үйлдвэрлэх хэсэгт ажлын байранд таныг урьж байна.
Та бүхнийг Монгол Улсын "ТОП 100" аж ахуй нэгж, улсынхаа хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж буй дотооддоо баялагийг бүтээгч хамт олонд нэгдэхийг урьж байна.
Та бидний нэг болсноор:
- Амт чанартай өдрийн хоол,
- Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төвүүд /фитнесс, кино театр, билльяард, теннисний өрөө г.м/
- Тав тухтай амрах байр,
- Цалинтай чөлөө,
- Сургалтын тэтгэлэг,
- Хагас жил тутмын урамшуулал цалин,
- Хөдөө орон нутгийн нэмэгдэл цалин,
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт,шинэ хүүхэд, …) хангагдах боломжтой
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээлэл
Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр: Одой
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.