Технологи, тохирлын мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бүтээгдэхүүний ( Талх, нарийн боов, бялуу, десерт, хачиртай талх, пицца, зарим төрлийн савлагаатай түргэн хоол) тохирол, стандартад хяналт тавих, хэмжилт хийх, дагалдах бичиг баримт, технологийн карт, заавар боловсруулах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлд суулгах, үйлдвэрлэлийн ажилтнуудад бүтээгдэхүүний технологи ажиллагааны талаар практик болон онолын сургалт өгөх.
- Үйлдвэрлэлд байгаа бүтээгдэхүүний жор, орц, технологи ажиллагаанд хяналт тавих, сайжруулах.
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа түүхий эдийн орц, найрлага, чанарын үзүүлэлтийг тодорхойлох, тухайн үзүүлэлт, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих.
Ажлын байранд тавигдах шаардлага
- MS office программууд дээр ажилладаг байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, нэмэлтээр хятад хэлтэй бол давуу тал болно.
- Мэргэжлийн чиглэлээр болон бусад шаардлагатай чиглэлээр сурах чадвар сайтай, логик сэтгэлгээтэй, бейкери бүтээгдэхүүн, талх, нарийн боов, бялуу, десерт үйлдвэрлэл, чимэглэлд сонирхолтой, мэргэжлийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, өөрийгөө хөгжүүлэх чадвартай.
- Бүтээгдэхүүний технологи ажиллагааны чиглэлээр үйлдвэрлэлийн ажилтнуудад сургалт өгөх, өөрийгөө илэрхийлэх чадвартай.
- Ажиллаж байсан бол давуу тал болно.
- Ёс суртахуунтай, бие дааж мөн хамтран ажиллах чадвартай, үнэнч шударга байх.
Нэмэлт мэдээлэл
Бид танд үндсэн цалингаас гадна:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байр
- Чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан өдрийн хоол
- Албан тушаал дэвшиж, сурч хөгжих боломж
- Бусдад аз жаргал түгээгч найрсаг хамт олонтой нэгдэхийг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.