Багаж хэрэгсэл хадгалагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилга угсралт, засвар үйлчилгээний ажлын багаж хэрэгслийг шаардлагатай үед бэлэн байлгах, хянах, хадгалах.
- Багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах, шаардлагатай засвар үйлчилгээ хийх.
- Шат угсралтын багийн хэрэгцээнд шаардлагатай багаж хэрэгслийг зохион байгуулалттайгаар бэлтгэн нийлүүлэх.
- Багаж хэрэгслийн бүртгэл, тайлан гаргах, хяналт тавих.
- MS Office програм ашиглан багаж хэрэгслийн хяналт, тайлангийн мэдээллийг боловсруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын шат угсрах чиглэлээр мэргэжлийн үнэмлэхтэй байх.
- Багаж хэрэгслийн хадгалалт, хяналт, нийлүүлэлтийн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- MS Office програм дээр ажиллах чадвартай.
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй (барилгын болон шат угсралтын үг хэллэгийг ойлгох, энгийн харилцаанд ашиглах чадвартай).
- Хариуцлагатай, нягт нямбай, зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай байх.
Нэмэлт мэдээлэл
- Ажлын байршил: Оюу толгой сайт (14/14)
- Дэлгэрэнгүй мэдээллий 88009419 дугаараас авах боломжтой
- Жич: Зөвхөн анкетын шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно
- Энэ боломжийг ашиглан өөрийн ур чадварыг шинэ түвшинд гаргаарай
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.