САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эдийн засаг, бизнесийн салбарын ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох зорилгоор санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
- Бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөнд хамтран оролцох;
- Тээврийн салбарын мэдээлэлтэй байж, бизнес, санхүү, эдийн засгийн онол хөгжлийн асуудлаар шинэлэг мэдээлэлтэй танилцах, дотооддоо түгээх;
- Бүтээгдэхүүний үнэ, ашиг, тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын эрсдэлийн ирээдүйн төлөв байдал, эдийн засгийн нөлөөлөл зэрэг хөрөнгө оруулалтын хөтөлбөрт нөлөөлөх тоо мэдээллийг тайлбарлах;
- Гадаад эх сурвалж, компанийн өгөгдлийн сан, хувь хүнтэй хийсэн ярилцлага зэргээс олж авсан мэдээлэлд үнэлгээ дүгнэлт хийн эдийн засаг, аж үйлдвэр, корпорацын хөгжлийн хяналт шинжилгээ хийх, тайлагнах;
- Хөрөнгө оруулалт, борлуулалтын талаар зөвлөгөө өгөх;
- Хувьцааг олон нийтэд худалдах үнийн түвшинг тодорхойлох;
- Санхүүгийн дүн шинжилгээнд үндэслэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах;
- Салбарын өрсөлдөгч компанийг харьцуулах, дүн шинжилгээ хийх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- НББ, Санхүү удирдлага, Эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Санхүүгийн шинжээчээр 2 болон түүнээс дээш жилийн туршлагатай;
- Санхүү, уул уурхай, франчайзинг компанид ажиллаж байсан бол давуу тал;
- Англи хэл болон бусад хэлний ахисан түвшинтэй бол давуу тал;
- CFA, ACCA зэрэгтэй бол давуу тал;
- Diamond, Power BI, AGILE management ажилладаг бол давуу тал;
Нэмэлт мэдээлэл
- Тээврийн салбарын шинжилгээ, өрсөлдөгчийн судалгаа хийх;
- Компанийн ирээдүйн санхүүгийн байдлын төлөв тодорхойлох;
- Төсөв, төлөвлөгөөний үр дүн, гүйцэтгэлийг хэмжих;
- Тээвэр, олон улсын худалдааны салбарт өөрийн мэдлэг чадвараа сорих хүсэлтэй;
- Төслийн удирдлага чиглэлээр практик ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй;
- Дата мэдээлэл дээр судалгаа шинжилгээ хийх сонирхолтой;
- Удирдан манлайлах хүсэлтэй;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.