Фитнес клуб болон спорт зааланд ирсэн гишүүд, үйлчлүүлэгч, зочдыг угтан авах, болон тэднийг чиглүүлж үйлчлэх, мэдээлэл өгөх, суурин утсанд хариу өгөх, байгууллага доторх болон гадаад мэдээ, мэдээллийг хурдан шуурхай дамжуулах, ажилтнуудын өдөр тутмын ажлын тав тухтай орчин нөхцөлийг хангах.
- Дээд боловсролтой;
- Харилцааны ур чадвартай;
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй;
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Багаар болон бие даан ажиллах чадвартай;
- Өөрийгөө илэрхийлэх чадвартай байх.
Бид таныг тогтвортой ажлын байр, өрсөлдөхүйц цалин, өсөн дэвжин хөгжих боломж, найрсаг хамт олноор угтах болно. Нэмэлтээр:
- Өдрийн хоол;
- Ажилчдын унаа;
- Улирлын болон жилийн эцсийн урамшуулал.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.