ДИЗАЙНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Тэсо пропертис группийн эх бэлтгэлийг тухайн төслийн онцлогийг зорилтот хэрэглэгчийн сэтгэлзүйд нөлөөлөхүйц байдлаар өнгө, дүрслэлийг зохиомжлон гаргах.
- Идэвхижүүлэлтийн ажилтай холбоотой эх бэлтгэлүүдийг утга агуулга тодорхой өнгө үзэмжтэйгээр гүйцэтгэх
- Байгууллагын албан ёсны цахим хуудсуудын өнгө төрхийг сайжруулах
- Салбарын маркетингийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах
- Сошиал хуудсанд оруулах эх бэлтгэлийг мэргэжлийн түвшинд чанартай хийж гүйцэтгэх
- Байгууллагын брэнд бүүк хөгжүүлэлт сайжруулалтыг хийх, батлуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дүрслэх урлаг болон Дизайны чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
- Дизайнерийн өдөр тутамын хэрэглээний программыг ашиглах чадвартай
- Мэргэжлийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Photoshop, Corel Draw, Illustrator, InDesign, Auto cad зэрэг программуудыг бүрэн эзэмшсэн байх
- Уран сайхны төсөөлөлтэй, дүрслэлийн орон зайн мэдрэмжтэй
- 3D max, интернэт програмчлал, онлайн контент хөгжүүлэлт дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Тэсо Пропертис Группийг сонгох шалтгаан:
Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
• Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг кайзен саналын систем, чанарын дугуйлан зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг
• Хүн төвт төлөвлөлтийг эрхэмлэгч "Ажиллахад таатай газар" ОУ-н сертификатын болзолыг хангасан барилгын томоохон хөгжүүлэгч, захиалагч КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ УРЬЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.