ХИМИЧ, ТЕХНОЛОГИ ХЯНАЛТЫН АЖИЛТАН /14х14 ээлжээр/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Тэсрэх материалын үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон импортоор ирсэн түүхий эдийн чанар найрлагыг тодорхойлох, шалгах, турших, хяналт тавих, дүгнэлт гаргах
- Туршилт судалгааг тогтмол хугацаанд хийж үр дүнг хянаж баталгаажуулах
- Үйлдвэрт нийлүүлэгдсэн түүхий эд, бараа материалыг ашиглахын өмнө зааврын дагуу чанарыг баталгаажуулж удирдлагад мэдээллэн хэрэглэгчтэй хамтран ажиллах, хэрэглээнд хяналт тавих
- Үйлдвэрлэл, үйл ажиллагааг оновчтой болгох, өртөг, зардлыг бууруулахын тулд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зохион байгуулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, санал гаргах
- Бүтээгдэхүүний орц найрлагыг хянаж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэлбэлзсэн тохиолдол илэрсэн үед шууд удирдлага, инженер, мастер нарт яаралтай мэдэгдэж холбогдох арга хэмжээг авах
- Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, биечлэн оролцох, хэрэгжилтэнд хяналт тавих
- Шинжилгээний үр дүнгийн тухай лабораторийн журналд дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх
- Бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон үзүүлсэн ажил үйлчилгээ технологийн зааврын дагуу хийгдэж байгаа болон хийгдсэн эсэхэд хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хими, хими-технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн
- Хариуцлагатай, үнэнч шударга, зарчимч
- Ажлын ачаалал даах чадвартай, өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй
- Англи болон орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Бүтээлч, багаар ажиллах чадвартай
- Гурвантэс суманд 14х14 ээлжээр ажиллах боломжтой байх
Нэмэлт мэдээлэл
- Томилолтын мөнгө олгоно.
- Илүү цаг болон шөнийн цагийн нэмэгдэл тооцно.
- Зэрэглэл ахиулах, албан тушаал ахиулахад бүрэн дэмжинэ.
- Ур чадвараас хамаарч цалин тохиролцоно
- Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллах
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарБоловсрол, Шинжлэх ухаан
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.