ТҮГЭЭЛТИЙН АЛБАНЫ ДАРГА
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Түгээгч нарын бүтээмжийг нэмэгдүүлэх, ачааллыг жигд хуваарилж, ажиллахад хяналт тавьж сайжруулах
- Амжилттай түгээлтийн түвшинг хянах, нэмэгдүүлэхэд арга хэмжээ авах
- Албаны гүйцэтгэл төлөвлөгөөнд хяналт тавих, системын сайжруулалт тогтмол хийх
- Бусад АБТ-н дагуу ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Түгээлт борлуулалтын чиглэлээр удирдах түвшинд ажиллаж байсан туршлагатай /2-с дээш жил/
- Худалдаа борлуулалт, эдийн засаг, бизнесийн удирдлага менежментийн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй
- Асуудалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт шийдвэр гаргах чадвартай
- Орчин үеийн зах зээлийн шинэ хандлага, аргачлал, технологийг байгууллага албандаа нэвтрүүлэх хүсэл эрмэлзэлтэй
- Төлөвлөх, хянан шалгах, зөвлөх чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Айсмаркыг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ” хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинДээд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.