ГЕОТЕХНИКИЙН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Структур геологи, геотехникийн мэдээллийн сан, геотехникийн үзлэг шалгалт, мониторингийн ажлын үр дүнд үндэслэн гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож уулын ажлын урт, богино хугацааны төлөвлөгөөнд тусгах
- Геотехникийн аюулыг илрүүлэх үзлэг шалгалт тогтмол хийх, аюулыг мэдээлэх, хяналтад авах, мониторингийн багаж хэрэгслүүд /радар, кракметр, инклинометр, дроне гэх мэт/ ашиглан шилжилт хөдөлгөөнийг бүртгэж тайлагнах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хянах
- Хажуугийн тогтворжилтын тооцоолол хийх, шаардлагатай тохиолдолд уурхайн параметрийг өөрчлөх боломжтой хэсгийг тодорхойлж санал оруулах
- Ил уурхайн хана, хөрсний овоолгод болон тэсэлгээний өмнөх болон дараах геотехникийн үзлэг шалгалт хийх, геотехникийн аюул эрсдэлийг нийт ажилчдад таниулах сургалт орох
- Геотехникийн өрөмдлөгийн ажилд хяналт тавих, цооногийн баримтжуулалт хийх, үр дүнд анализ хийж тайлан боловсруулах /шаардлагатай тохиолдолд/
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Геотехникийн инженер мэргэжлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Өөр мэргэжил эзэмшсэн боловч сүүлийн 3-аас дээш жил геотехникийн инженерээр ажилласан туршлагатай байж болно/
- Тухайн мэргэжлээр ил уурхайд ажиллаж байсан бол давуу тал болно.
- Бие дааж суралцах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэлтэй, шинийг санаачлан хэрэгжүүлэгч, хувийн зохион байгуулалт, харилцааны өндөр ур чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн
- Rocscience, Tslope, Geostudio, Phase гэх мэт мэргэжлийн программууд дээр ажиллах ур чадвартай байх
- Анализ, дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах чадвартай байх
- Мэргэжлийн англи хэлний зохих мэдлэгтэй байх
- Ажлын ачаалал даах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- КPI /Хагас жил бүр нийт ажилтнууд/
- KPI /Сар бүр Засвар үйлчилгээ, Баяжуулах үйлдвэр, Цахилгааны хэсгийн ажилтнууд/
- Хөдөө ажилласан хээр хоногийн нэмэгдэл
- Илүү цаг /1.5 дахин/
- Шөнийн цагийн нэмэгдэл /20%-ийн нэмэгдэл/
- Баярын өдөр ажилласан нэмэгдэл /2 дахин/
- Зам цаг
- Орон нутагт оршин суусны нэмэгдэл / Өмнөговь аймаг, Гурвантэс сумын ажилтнууд/
Холбогдох утас: 75759701, 95109999
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.