Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

SRT Group

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хуулийн мэргэжилтэн

2,100,000 - 2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Эрхзүйн чиглэлээр:

  • Хууль, эрх зүйн орчны өөрчлөлтийг судалж, нийцлийг хангуулах, холбогдох бодлого, журам боловсруулж хэрэгжүүлэх;
  • Төрийн болон эрх бүхий байгууллагатай харилцах;
  • Компанийн удирдлагад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд эрх зүйн зөвлөгөө, туслалцааг аман болон бичгэн хэлбэрээр үзүүлэх;
  • Комплаенсын бодлого, журам боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Гүйцэтгэх ажил үүргүүдийн хүрээнд шаардлагатай журам, дүрэм боловсруулах, шууд удирдлагаар хянуулах, батлуулах, хуулийн этгээдийн улсын бүртгэл, тусгай зөвшөөрөл, тендертэй холбоотой ажлуудыг хамтран гүйцэтгэх;
  • Компанийн эрх ашгийг шүүхийн болон бусад хуулийн байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох;
  • Бизнесийн болон бусад байгууллагуудтай холбогдох хувийн эрх зүйн харилцаанд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах;
  • Компанийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль эрх зүйн дүгнэлт боловсруулах, бусад нэгж хэсгийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
  • Компанийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж,  хууль эрх зүйн хүрээнд баримт бичиг нь стандарт шаардлага хангаж буй болон, хууль эрх зүйд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, холбогдох дүрэм журмыг мөрдүүлэн ажиллах;
  • Хөдөлмөрийн харилцаатай холбоотой болон бусад тушаал шийдвэрүүдэд эрх зүйн нийцлийн хяналт тавьж Гүйцэтгэх Захирлаар батлуулах;
  • Компанийн ажилтнуудад хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх;
  • Бусад хэлтсүүдийг хуулийн зөвлөгөө, туслалцаагаар хангаж ажиллах;
  • Гэрээт хуулийн фирмтэй хамтран ажиллах;
  • Гэрээт хуулийн фирмийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, ажлыг дүгнэх;
  • Хугацаа хэтэрсэн авлага барагдуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах;

Гэрээ хэлцлийн чиглэлээр:

  • Компанийн хэмжээнд байгуулагдаж байгаа бүх төрлийн гэрээ хэлцлийг хянах, боловсруулах, батлуулах, дүгнэх, түүний зүйл заалтуудаас үүсэх хууль, эрх зүйн үр дагаварт дүгнэлт, зөвлөгөө өгөх, хянах;
  • Компанийн хэмжээнд байгуулагдаж байгаа бүх төрлийн гэрээний бүртгэл, хадгалалтыг хариуцах;
  • Бүх төрлийн гэрээнүүдийн сунгалтыг холбогдох алба, нэгж, албан тушаалтнуудаас шаардах;

Компанийн аюулгүй байдлын чиглэлээр:

Компанийн аюулгүй байдалтай холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих. Үүнд:

  • Харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт, шаардлага тавих;
  • Компанийн дотоод журмыг сахиулах, сургалт хийх;
  • Компанийн дотоод журмыг мөрдөх талаар ажилтнуудад шаардлага тавих;
  • Компанийн өмч хөрөнгө алдагдах, хулгайлагдах, завшигдах эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах, дүрэм журам боловсруулах, хяналт тавих.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Хууль зүйн ухааны бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Зарчимч шударга, харилцааны болон ёс суртахууны өндөр соёлтой байх
  • Дүн шинжилгээ, судалгаа хийх чадвартай
  • Эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах чадвартай
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах чадвартай

Нэмэлт мэдээлэл

Таныг өсөн дэвших боломжтой ажлын байр болон найрсаг, халуун дулаан, эрч хүчтэй баг хамт олонтой ажиллахыг урьж байна. 

  • Гар утасны ярианы хөнгөлөлт ОЛГОНО.
  • Ажилтнууддаа бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр авах боломж. /Snickers, Twix, Orbit, Persil, Perwol, Beluga, Ушастый нянь, Scwarzkopf болон бусад/
  • 14 хоног тутамд цалин олгогдоно.+Ээлжийн амралт
  • Бусад тэтгэмж, урамшуулал, хангамж
  • Өсөн дэвших бүрэн боломжтой, Борлуулалт болон Ажилтан хөгжлийн сургалт тогтмол явагддаг.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас88029205, 80085725, 77121872

Зар нийтэлсэн огноо

2024-11-11 12:24

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

График дизайнерЧАГДУРОВА ТРЕЙД ХХК
2024-11-13
ХУДАЛДАГЧ,КАСС / ЦИРК ДАЛАЙ ЭЭЖ САЛБАР/Миний Дэлгүүр ХХК
2024-11-21
Гоо сайхны Худалдааны зөвлөх /УИД баруун талд/Наран Бьюти Уорлд ХХК
2024-10-22
Борлуулалт, Үйл ажиллагаа хариуцсан захирал /Wellmart/Бишрэлт Групп
2024-11-15
БОРЛУУЛАЛТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕРЯлгуун Аксесорис
2024-11-12
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ /2 өдөр ажиллаад 2 өдөр амрах/Эй Эй Эй энд Эс ХХК
2024-11-06
Мерчиндайзер /бараа өрөлтийн ажилтан/Оргил Кондитер ХХК
2024-11-01
Тэнгэр Плаза Худалдааны төвд КассТэнгэр ХХК
2024-11-16
Бизнес хөгжүүлэлт, хамтын ажиллагаа хариуцсан захиШоппи ХХК
2024-10-23
ДИЗАЙНЕРЗебра Интернешнл Дистрибьюшн
2024-11-13
Мерчиндайзер менежер /Эмэгтэй/PC mall
2024-11-18
Худалдааны зөвлөхМөнгөнбат трейд ххк
2024-10-25
Худалдааны төлөөлөгчАлди-Импорт ХХК
2024-11-11
Дэлгүүрийн борлуулалтын ажилтанЮнитра ХХК
2024-11-18
ТҮГЭЭЛТИЙН МЕНЕЖЕРТаван Богд Интернэйшнл ХХК
2024-11-06
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ ДАРГАТэсо Фүүдс ХХК
2024-11-13
Категори менежерНаран Март ХХК
2024-11-14
Худалдааны зөвлөх ( TARA Center )Сайн Интернэшнл ХХК
2024-11-20
Байгууллагын борлуулалт хариуцсан менежерЦонх Констракшн ХХК
2024-11-08
ДЭЛГҮҮРИЙН АЖИЛТАН-ТҮР ХУГАЦААНЫХурд Групп
2024-11-20

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.