Эрх зүйч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн үйл ажиллагааны хүрээнд байгуулагдах гэрээ, хэлцлийн төслийг
- Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцүүлэн хянах
- Хууль хяналтын байгууллага болон холбогдох бусад байгууллагуудад эрх зүйн асуудлаар зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд компанийг төлөөлөх
- Хуулийн заалтыг зөв хэрэглэх талаар компанийн бүтцийн бусад нэгжүүдэд тайлбар, зөвлөгөө өгөх
- Зөвшөөрлийн бичиг баримт хөөцөлдөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дээд боловсролын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ гадаадад төгссөн бол давуу тал болно Монгол хэл, бичгийн найруулга зүй, архив албан хэрэг хөтлөлтийн мэдлэг, туршлагатай байх
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай; Харилцааны өндөр ур чадвар
- Байгууллагын эрх ашгийг ямагт хамгаалах, найдвартай
- Ачаалал даах чадвартай, идэвх санаачлагатай байх
- Холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, дүрэм журмыг мөрдөх
- Ёс зүйн хэм хэмжээг чанд сахих
- Нууц хадгалах журмыг чанд мөрдөх
- Мэргэжлийн өрсөлдөх ур чадвар
- Сэтгэн бодох, задлан шинжилж, шинэ санаа гаргах чадвар
- Гэрээ, баримт бичиг боловсруулах, ярих, анализ, үнэлэлт, дүгнэлт хийх чадвар
- Мэтгэлцэх ур чадвар
- Шийдвэр гаргах, санал бодлоо илэрхийлэх чадвар
- Багаар ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Яагаад Премиум Нэксус ХК-ийг сонгох ёстой вэ?
- Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба та жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараасаа хамаарсан карьераа ахиулах болон цалингийн нэмэгдүүлэх боломжтой системийг бид бий болгосон
- Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурж хөгжих боломжийг бий болгодог.
- Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон
- Ур чадвартай хамт олон – Амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой
- Ажил амьдарлын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлаа эхлүүлэх боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.