ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын стратегид тулгуурлан хүний нөөцийн төлөвлөлт бүрдүүлэлтийг хийж оновчтой сонгон шалгаруулалтаар чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллах
- Шинэчлэгдсэн хуулийн дагуу хөдөлмөрийн эрх зүйн харилцааг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх, шаардлагатай дүрэм журмыг сайжруулан ажиллах
- Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах хүний нөөцийн бүхий л асуудлыг удирдан зохион байгуулах
- Ажилтнуудын гүйцэтгэл болон бүтээмж, сэтгэл ханамжийг байнга сайжруулан ажиллах
- Ажлын тодорхойлолтын дагуу хүний нөөцийн бусад бүхий л функцүүдийг бие даан хэрэгжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага, Хууль эрх зүй, Сэтгэл судлал чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хүний нөөцийн менежментийн бүхий л функцүүдийг бие даан хэрэгжүүлэн ажилласан 3-аас дээш жилийн туршлагатай
- Асуудлыг шийдвэрлэх болон удирдан зохион байгуулах ур чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
- Харилцааны болон ёс зүйн өндөр ур чадвартай.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.