Төслийн хэрэгжилттэй холбоотой бараа, материал, тоног төхөөрөмж, үйлчилгээний худалдан авалтын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх
Төслийн худалдан авалтын төлөвлөгөө боловсруулж, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих
Зах зээлийн судалгаа хийх, нийлүүлэгчийг сонгох, үнийн санал авах, харьцуулах, гэрээ байгуулах үйл явцыг зохион байгуулах
Тендерийн баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх, дүгнэлт гаргах
Төслийн хугацаа, чанар, өртгийн зорилтыг хангахын тулд холбогдох нэгжүүдтэй уялдаа холбоотой ажиллах
Гэрээний хэрэгжилт, бараа материалын нийлүүлэлт, чанарт хяналт тавих, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах
Худалдан авалтын баримт бичгийн бүрдүүлэлт, тайлагнал, архивыг хөтлөх
Төслийн баг, дотоод нэгжүүд болон нийлүүлэгч нартай үр дүнтэй харилцаа, зохицуулалт хийх
Худалдан авалт, нийлүүлэлтийн чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
Төслийн орчинд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
MS Office болон ERP систем дээр ажиллах чадвартай
Бие даан шийдвэр гаргах, хариуцлагатай, олон талт орчинд зохион байгуулалттай ажиллах чадвартай
Харилцааны болон хэлэлцээний ур чадвар сайтай
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.