Технологич инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бетон зуурмагийн орц норм төлөвлөх, тасралтгүй ажиллагааг ханган ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх,
- Шаардлагатай үйлдвэр тоног төхөөрөмж болон машин механизм, ажиллах хүчний төлөвлөлтийг боловсруулах хэрэгжүүлэх,
- ОУ-ын болон Монгол улсын стандарт шаардлагад нийцсэн бетон зуурмагийг үйлдвэрлэх,
- Бетон зуурмаг болон түүхий эд материалын чанарын үнэлгээ хийх,
- Захиалагч болон албаны удирдлага менежрүүдийг мэдээллээр хангах,
- Орц нормын өөрчлөлтийг репортыг хянах, өөрчлөлт тохируулга хийх
- Бетон зуурмагт хэрэглэсэн материалын зарцуулалтын тайланд үндэслэн дүгнэлт гаргах, сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах,
- Бетон зуурмагийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг тогтсон хугацаанд хийлгэх бүртгэл хөтлөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Барилгын үйлдвэрлэлийн технологич, барилгын бүтээц эдлэл материалын технологич инженер, хими технологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Үйлдвэрлэлийн технологичоор 3-аас дээш жил ажилласан дадлага туршлагтай
- Бетон зуурмагийн үйлдвэрийн лаборатори болон чанар хяналтын чиглэлээр ажиллаж байсан туршлагтай
- Технологийн процесс, үйлдвэрлэлийн технологи, технологийн үндсэн тоног төхөөрөмж, түүний ажиллагааны зарчмын талаарх мэдлэгтэй
- Шинээр нэвтрүүлж буй техник технологийн талаар мэдээлэл, зааварчилгааг хурдан сурч ажиллах чадвартай
- МУ болон ОУ-ын стандартын талаар өндөр мэдлэгтэй, Барилгын материал болон бетон зуурмагийн турших аргын болон техникийн шаардлага стандартуудыг бүрэн судалсан
- Бетон зуурмаг болон түүхий эд материалын шинж чанарт үнэлгээ хийх, дүгнэлт гаргах шийдвэрлэх чадвартай
- Үйлдвэрийн суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн талаар өндөр мэдлэгтэй.
- Компьютерийн хэрэглээний программ болон интернэт орчинд ажиллах чадвартай байх
- Харилцааны ур чадвар өндөр, хувийн зохион байгуулалт сайн, багаар ажиллах чадвартай .
Нэмэлт мэдээлэл
Хүн төвт төлөвлөлтийг эрхэмлэгч, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ УРЬЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.