Мастер Тайм ХХК нь дэлхийн нэр хүндтэй, тансаг зэрэглэлийн брэндийн албан ёсны төлөөлөгчийн хувиар санхүүгийн үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах Ерөнхий нягтлан бодогч-ийг ажилд урьж байна.
1. Компанийн нягтлан бодох бүртгэлийг НББОУС болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үнэн зөв хөтлөх, холбогдох тайлан балансыг хугацаанд нь гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх
2. Тооцооны нягтлангуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах
3. Компанийн өмч хөрөнгө, бараа материалын бүрэн байдалд бүртгэлээр хяналт тавих
1. Ахисан түвшиний англи хэлтэй байх
2. Нягтлан бодох бүртгэл чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
3. Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх
4. НББОУС нийцсэн бүртгэлийг хөтлөх, үндсэн хөрөнгө, бараа материал, орлого, зардал, авлага өглөгийн тооцоог цаг хугацаанд нь хийх, харилцагчийн тооцоо нийлэлтийн нэгтгэлийг хийн тайланг тогтоосон хугацаанд ирүүлэх
5. Компанийн өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих, тооллогыг хуулийн хугацаанд нь хийж тооцоог нэгтгэх ажлыг зохион байгуулах
6. Компанийн санхүүгийн программтай холбоотой сургалт өгөх, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах, санхүүгийн дотоод хяналт шалгалтыг хийх ажлыг зохион байгуулах
7. Компанийн санхүүгийн тайлан, баланс гаргахад шаардлагатай мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гарган ирүүлэх
8. Компанийн дүрэм, журам болон борлуулалтын процессыг дагаж мөрдөх
9. Компанийн жилийн төсвийг батлуулахад шаардалагатай тайлан мэдээ, төлөвлөгөө бэлдэх
10. Шаардлагатай сургалт, онлайн сургалт болон бусад нэмэлт эх сүрвалжаар дамжуулан мэдлэгийг байнга дээшлүүлэх
11. Санхүүгийн зохицуулах хороонд илгээдэг сар, улирал, жилийн тайлангуудыг хугацаанд нь илгээх
12. Ахисан түвшиний англи хэлтэй байх
Үндсэн цалин: 5,000,000-аас эхэлнэ.
Таныг хотын төвд, тав тухтай, тансаг зэрэглэлийн дэлгүүрт манай багт нэгдэхийг урьж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.