ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖЕР /Евро базальт ХХК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрийн үйл ажиллагааг удирдах
- Ажилтнуудыг удирдан зохион байгуулах
- Чанар, аюулгүй байдал, стандарт мөрдүүлэх
- Тайлан, төлөвлөгөө боловсруулах
- Санхүү, зардлын хяналт тавьж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Инженер, үйлдвэрлэлийн менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр дээд боловсролтой
- Базальт, барилгын материал, уул уурхай, хүнд үйлдвэр зэрэгтэй холбогдсон мэргэжилтэй бол давуу тал болно
- Үйлдвэр, үйлдвэржилтийн төсөл дээр 1–аас дээш жил ажилласан туршлагатай
- Асуудлыг хурдан шийдвэрлэх, стратеги сэтгэлгээтэй, дүн шинжилгээ хийх чадвартай
- Үйлдвэрлэлийн процесс, чанарын хяналт, ХАБЭА, засвар үйлчилгээний ерөнхий мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
Тэсо Группийг сонгох шалтгаан:
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ” хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
“Евро Базальт” ХХК эрдэс чулуун хөвөнгийн үйлдвэр нь дэлхийд тэргүүлэгч “Бүгд Найрамдах Итали” улсын нэр хүндтэй “Gamma Meccanica SpA” компанийн евро стандартаар баталгаажсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдож, орчин үеийн бүрэн автоматажсан бүтээн байгуулалт юм. Тус үйлдвэр нь гадна дээвэр, хана, гадна фасад, дотор дулаалгын бүтээгдэхүүнийг 160kg/m3 хүртэлх нягтын сонголттойгоор жилд 16,000 тонн эрдэс чулуун хөвөнг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын зах зээлийг хангах зорилготой ажиллаж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.