Замын туслах ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Замын инженерийн удирдлага дор ХАБ-н зааварчилгааг өдөр тутамдаа авч, Авто замын ажлын явцад шаардлага хангахгүй том чулуу, хог хаягдлыг түүж ялгах,
- Талбай дээр ажиллаж буй техникийн операторуудад дохио өгч, хамтарч ажиллах,
- Эвдэрсэн буюу элэгдсэн далан, суурь, хучилтын үеүдийн нөхөөс, засвар арчлалтыг зааварчилгааны дагуу хийх,
- Замын тэмдэг, тэмдэглэгээ, дохионы шон, хаалт, хашлага суурилуулах,
- Зам дээр анхааруулах, тэмдэг тэмдэглэгээ суурилуулах,
- Талбайн цэвэрлэгээ хийх,
- Замын дагуу ургасан бут сөөг, өвсийг хадах гэх мэт албан тушаалын бусад чиг үүргийн дагуу ажил гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бидний ажлын арга барил, зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажиллах;
- Нийтэч, харилцан ойлголцох чадвартай;
- Уртасгасан цагаар, эсвэл ээлжээр ажиллах боломжтой;
- Орон нутгийн ажилтнууд байрлан ажиллаж болно.
Нэмэлт мэдээлэл
- Илүү цагийн амралтын өдрийн болон хуульд заасан бусад нэмэгдэлүүд;
- НДШ, ХХОАТ төлнө;
- Олон салбарт бизнесийн МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА тэлэх боломж,
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн "ТАЛАРХЛЫН ХУРИМТЛАЛ"-ийн хөтөлбөр,
- "Аз жаргалтай ажилтан хөтөлбөр"- ийн хүрээнд "МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТ", "ЙОГА", "ФИТНЕС, БАССЕЙНЫ ХӨНГӨЛӨЛТ", СПОРТ ЗААЛ,
- "МИНИЙ МАКС"- хөтөлбөрийн хүрээнд Бургер кинг, М МАРТ-сүлжээ дэлгүүр, Берлин зоог, Нама, Ардын банш, GEOX, COCCINELLE брэнд, Hansang ресторан, Рамада зочид буудал, INNJOY ресторан, Титэм спорт бар гэх мэт худалдаа үйлчилгээний салбаруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх;
- Гэнэтийн ослын даатгалд хамрагдах;
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг,
- Эрүүл мэндийн байгууллагаар өөрөө болон гэр бүлийн гишүүдийг үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн хариуцлагатай жижүүр (school police) хийх үеийн цалинтай чөлөө;
- Эерэг зөв хандлагатай, ёс зүйг эрхэмлэдэг, эвтэй ХАМТ ОЛОН-той гар нийлж илүү ихийг хийж, бүтээх боломж;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.