ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /Охин компанид/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн зүгээс хэрэгжүүлж буй бүх төслүүдэд гар бие оролцох, төсөлтэй холбоотой шаардлагат зураг төсөл гүйцэтгэх, шалгах болон барилгын угсралтын гүйцэтгэлийн явцад зохиогчийн хяналт хийх
- Төслүүдтэй холбоотой гэрээ хэлэлцээрт оролцох, гүйцэтгэгч байгууллагуудтай хамтарч ажиллах, гэрээний хэрэгжилт дээр хяналт тавих
- Тогтоосон цаг хугацаанд чанартай хийгдээгүй ажлын үр дүнг бодитойгоор, шударгаар шинжлэн дүгнэж, цаг тухайд удирдлагад танилцуулан өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллах, үр дүнг тайлагнах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
- Windows, MS-Office, AutoCAD болон бусад мэргэжлийн программуудыг мэргэжлийн түвшинд ашигладаг байх
- Асуудал дүгнэх, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, илтгэх, материал боловсруулах, бусдыг сонсох чадвар, мэдээллийг товч тодорхой дамжуулах, бусдыг хүндэтгэн зөв боловсон харилцах, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, хүлээцтэй хандах чадвартай
- Гадаад хэлийг /Англи хэлийг голчлон/ ажил үүргээ гүйцэтгэх түвшинд эзэмшсэн байх
- Ажлын ачаалал даах, ажлын цагаа зөв хуваарилах чадвартай байх
- Байгууллагын ирцийн бүртгэлийг чанд баримталдаг байх
Нэмэлт мэдээлэл
- Ажилтан бүрээ эрүүл мэндийн даатгалд хамруулдаг
- Жилд 6 өдрийн цалинтай чөлөө олгодог
- KPI гүйцэтгэлийн урамшуулал /20-35%/
- Удаан жилийн нэмэгдэл /5-30%/
- Сургалт, хөгжлийн дэмжлэг /5%/
- Тэтгэврийн хуримтлал /2%/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.