- Өдөр тутмын борлуулалтыг дэмжиж ажиллах
- Хэрэглэгчдийг хүндэтгэн угтаж, зөв боловсон харилцаж хурдан шуурхай үйлчлэх
- Хэрэглэгчдэд арьс арчилгааны бүтээгдэхүүнийг танилцуулан, арьсанд нь тохирох бүтээгдэхүүнийг зөв сонгож, арьсны асуудлыг нь шийдэхэд туслах
- Шинэ бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд найрсгаар танилцуулах, санал болгох, борлуулах
- Бараа бүтээгдэхүүний өрөлтийг дарааллын дагуу зөв хийх
- Бүтээгдэхүүний дутагдал үүсэхээс сэргийлэн өдөр бүр тооллого хийх
- Арьс арчилгаанд сонирхолтой
- Оюутан биш
- Харилцааны ур чадвартай
- Цаг сайн баримталдаг, хувийн зохион байгуулалт сайтай
- Үнэнч шударгаар тогтвор суурьшилтай ажиллах
- Худалдаа, үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
Фламм Продуктс ХХК нь 2016 оны 09 сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдаж үүд хаалгаа нээсэн. Энэ өдрөөс өнөөдрийг хүртэл манай хамт олон үргэлж өсөн дэвжиж, хүн бүрийн гоо сайханд хувь нэмэр оруулан, мэдлэг олгохыг зорьсоор ирсэн билээ. Бид цаашид олон жил ажиллах, нэг баг болох хамтрагч нараа хайж байна.
- Байгууллагын хөнгөлөлт
- Туршлагатай эрч хүчтэй хамт олон
- Удаан жилийн нэмэгдэл
- Борлуулалтын олон төрлийн урамшуулал
зэрэг байгууллагын ажилтнууддаа олгодог олон олон дэмжлэг байдаг тул та ажлын байр сонирхож байвал өөрийн мэдээллээ илгээгээрэй.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.