Уурхайн сэлбэгийн нярав
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг ханган, стандарт, горимын дагуу эмх цэгцийг ханган ажиллах
- Сэлбэгийн агуулахын сэлбэгийн бүрэн бүтэн байдлыг хангах, хяналт тавих, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлж, зохих журмын дагуу бүртгэлийг үнэн зөв алдаагүй хийх
- Бараа бүтээгдэхүүний орлого, зарлагын гүйлгээг бүртгэл мэдээллийн системд оруулах
- Агуулахад хадгалагдаж буй бараа, бүтээгдэхүүний тайлан тооцоог үнэн зөв хөтлөх, систем дэх тайлангийн үлдэгдэлтэй тогтмол тулган шалгаж байх
- Агуулахад буцаалт хийгдсэн бараа бүтээгдэхүүний тайланг хөтлөн бүртгэх
- Бараа бүтээгдэхүүний биет байдалтай холбоотой удирдлагаас хүссэн бусад мэдээ, тайланг цаг хугацаанд нь шуурхай, үнэн зөв гаргах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, эдийн засаг, нягтлан бодогч чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан
- Санхүүгийн анхан шатны бүртгэл хийх чадвартай, санхүүгийн программ дээр ажилладаг бол давуу талтай
- Багаар ажиллах чадвартай, цаг баримталдаг хариуцлагатай
- Эрэгтэй
Нэмэлт мэдээлэл
Төв цэнгэлдэхийн хойд талд NM tower 6 давхарт
Өмнөговь аймаг болон Архангай аймагт ажиллах боломжтой
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.