САЛБАРЫН МЕНЕЖЕР /Шинэ салбар/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлчилгээний салбарыг ерөнхий удирдлагаар хангах, ажилтнуудын өдөр тутмын ажил үүрэгт хяналт тавьж ажиллах,
- Борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангаж ажиллах,
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн процессын тасралтгүй ажиллагаа болон үйлчилгээний стандартыг хэрэгжүүлж ажиллах,
- Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, засвар, цэвэрлэгээний стандартад хяналт тавин ажиллах,
- Шинэ ажилтны сургалт, дадлагын хөтөлбөрийг хариуцаж ажиллах,
- Үйлчлүүлэгчидтэй найрсаг харилцаа тогтоож идэвхтэй харилцагчийн үйлчилгээ үзүүлэх,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, зочид буудал, рестораны чиглэлээр бакалавр түүнээс дээш боловсролтой
- Үйлчилгээний байгууллагад 2-с дээш жил ажилласан туршлагатай,
- Англи хэлний анхан шатны мэдлэгтэй,
- Санхүү, бүртгэлийн анхан шатны мэдлэгтэй,
- Тооцоолон бодох, дүн шинжилгээ хийх чадвартай,
- Сургалт зохион байгуулах, илтгэх ур чадвартай,
- Харилцааны ур чадвартай, бизнесийн ёс зүйг эрхэмлэн ажиллах,
Нэмэлт мэдээлэл
TOUS les JOURS брэнд нь Америк, Азийн орнуудад 1500 гаруй салбартай Солонгосын хамгийн том хоёр сүлжээ бэйкэрийн нэг ба 20 гаруй жилийн туршлагаар бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологийн давуу талыг ашиглан тасралтгүй шинэчлэлт, сайжруулалтыг хийж байна.
Бид технологич мэргэжлийн төгсөгчдийг ажлын байранд практик мэдлэг олгож, ур чадвараа хөгжүүлэх боломжийг танд олгох болно.
Та бидэнтэй нэгдсэнээр:
- Олон улсын франчайз брэнд TOUS les JOURS бейкерийг хөгжүүлэгч хамт олонтой нэгдэх
- Франчайз болон олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршлага хуримтлуулах
- Мэргэжлээрээ өсөж хөгжих боломж
- Ажилтанд зориулсан урамшуулал, хангамжийн багц санал болгож байна.
-
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Цээж зураг 2%
- Диплом, гэрчилгээний хуулбар
Олон улсын сүлжээ ''Tous Les Jours'' бейкэри үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан нээлттэй ажлын байранд урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарРесторан, хоол үйлдвэрлэл
ТүвшинАхлах ажилтан
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75757510, 95100136 95100647, 95100230 95100596
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.