ХАБЭА-Н ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН /туршлагатай/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын хэрэгжүүлж буй ХАБЭАБО-ы бодлогын хэрэгжилтийг хангах;
- Төслийн ХАБЭАБО-ны багийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;
- Үүсч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх;
- Гарцаагүй үүссэн аюул ослын хор, нөлөөллийг бууруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах.
- ХАБЭА-н удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт үнэлгээний менежментийг байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний, төсвийг боловсруулж, байгууллагын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх;
- Бүх нэгж, хэсэг, салбарын ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, заавар, журмын биелэлтэд шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах;
- ХАБЭА-тай холбоотой бусад өдөр тутмын ажлууд
Ажлын байранд тавигдах шаардлага
- "ХАБЭА-н ажилтан"-аар бэлтгэгдсэн байх
- Диплом, мэргэжлийн үнэмлэхтэй, сертификаттай байх
- ХАБ, ЭА, БО-ны чиглэлээр 1-с дээш жил ажилласан туршлагатай
- Зарчимч, шударга байх
- Манлайлах, зохион байгуулах чадвартай байх
- Аман болон бичгийн харилцааны ур чадвартай байх
- Мэргэжлийн өндөр ёс зүйтэй байх
- Групп компанид ХАБ-ын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Бид танд дараах давуу талуудыг санал болгож байна Үүнд:
- Уян хатан цагийн хуваарь /08:00-17:00, 09:00-18:00/
- Гүйцэтгэлээс хамаарсан сар бүрийн нэмэлт урамшуулал
- Жил бүрийн Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо
- Өдрийн 1, 2-р хоол
- Утасны хөнгөлөлт
- Спорт заал
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт, шинэ хүүхэд, бусад хүндэтгэх шалтгаан...)
- Компанийн ажилтнууд руу чиглэсэн бүх төрлийн идэвхжүүлэлтийн арга хэмжээ
Хөгжиж буй компанийн үнэ цэнтэй ажилтан байж өндрөөр үнэлэгдэх боломжуудыг тус тус олгож байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.