КУЗОВ ЗАСВАРЧИН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Кузов засварын менежерийн зааварчилгааны дагуу кузов засварын ажил үүргийг гүйцэтгэх.
- Ажил эхлэхийн өмнөх Аюулгүй ажиллагааны зааварчилгааг авч, гарын үсгээр баталгаажуулах.
- Ажлыг дүрэм журам, зааварчилгааны дагуу нягт нямбай гүйцэтгэх.
- Тухайн тээврийн хэрэгсэлд xийгдсэн үзлэг оношлогооны дагуу илэрсэн болон бусад (үйлчлүүлэгчийн хүсэлтээс гадна) эвдрэл гэмтлийг ажлын картанд бичиж тэмдэглэх, шууд удирдлагадаа мэдэгдэх.
- Шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг үнэн зөв бодитой гаргаж, захиалга хийхэд туслалцаа үзүүлэх.
- Ажил гүйцэтгэхэд шаардлагатай программуудыг ашиглаж, шаардлагатай тохиолдолд удирдах ажилтнаас зааварчилгаа авах.
- Шаардлагатай тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож шалгах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Кузов засварын ажлын туршлагатай
- Кузов засварын зах зээлийн талаар ойлголттой
- Жолооны В ангилалтай байх
- Жижиг зүйлсийн орхигдуулдаггүй нягт, нямбай хариуцлагатай байх
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + Үр дүнгээс хамаарсан урамшуулал
- Эрүүл мэндийн даатгалын багц
- МСМ группийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.