Өрмийн машины оператор/туслах оператор - 2 ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Өрмийн машины оператор
- Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг удирдан ажиллуулах,
- Өрмийн үйл ажиллагаатай холбоотой тодорхой, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй мэдээллэх
- Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Компанийн ""Бидний ажлын арга барил""-ын дагуу ажиллах
- Ажлын байрны орчныг цэвэр, аюулгүй байлгах
- Өрөм тэсэлгээний баг болон хамтран ажилладаг бусад талуудын хооронд өрөм тэсэлгээний гүйцэтгэлтэй холбоотой эерэг харилцаа холбоог үр ашигтай, цаг алдалгүй тогтоох
- Өрмийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус эвдрэл гэмтлийг засварлах, өрөмдлөгийн ажлыг маркшейдер болон өрөмдлөг тэсэлгээний инженерийн чиглэлийн дагуу ХАБ-н дүрэм журмыг баримтлан, стандартын дагуу зөв аюулгүй өрөмдөх
Өрмийн машины туслах оператор
- Тэсэлгээ өрөмдлөгийн ажилд, тоног төхөөрөмжийг бэлтгэх
- Өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг удирдан ажиллуулхад дэмжлэг үзүүлэх,
- Өрөм тэсэлгээний баг болон хамтран ажилладаг бусад талуудын хооронд өрөм тэсэлгээний гүйцэтгэлтэй холбоотой эерэг харилцаа холбоотой ажилах
- Өрмийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус эвдрэл гэмтлийг засварлах, өрөмдлөгийн ажлыг маркшейдер болон өрөмдлөг тэсэлгээний инженерийн чиглэлийн дагуу ХАБ-н дүрэм журмыг баримтлан, стандартын дагуу зөв аюулгүй ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
Өрмийн машины оператор
- Хүнд машин механизмын болон өрмийн оператор мэргэжилтэй
- Өрмийн бүтэц, зохион байгуулалтын мэдлэгтэй, засварын туршлагатай
- Өрөмдлөгийн чиглэлээр 3 ба түүнээс дээш ажилласан туршлагатай
- М ангилалтай, өрөмдөгчийн үнэмлэхтэй
- Тогтвор суурьшилтай ажиллаж, өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй
- Эерэг зөв хандлагатай, өөриймсөг бүтээлч сэтгэлгээтэй
- Багаар болон бие даан үр дүнтэй ажиллах чадвартай
- Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд суурин амьдардаг байх
- Ачаалал даах чадвартай
Өрмийн машины туслах оператор
- Тэсэлгээний өрмийн засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй, Засвар үйлчилгээ хийх чадвартай
- Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ,
- Хийх ажлын чиг үүрэгт хамаарах техник сэтгэлгээтэй байх.
- Хүнд машин механизмын ерөнхий ойлголттой байх.
- Ачаалал даах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Atlascopco L8, Atlascopco D60, Zega 454, өрмийн машинууд дээр ажиллах оператор
Таныг ажлын гүйцэтгэлгээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, эрүүл мэндийн цогц даатгал, ажлын таатай орчин, найрсаг хамт олон хүлээж байна.
Өрмийн машины оператор
2,700,000-3,500,000
Өрмийн машины туслах оператор
1,800,000-2,500,000
Зайнаас ажиллах боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарУул уурхай
ТүвшинАжилтан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.