Мэдээлэл лавлагааны ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Лавлах утасны дуудлага хүлээн авах, харилцагчдыг үнэн зөв мэдээллээр хангах
- Харилцагчийн хүсэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэх, асуудлыг холбогдох алба хэлтэс, мэргэжилтэнд дамжуулах
- Байгууллагын мэйл харилцааг зохицуулах
- Шаардлагатай үед байгууллагын сошиал хуудсыг хөтлөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Харилцааны ур чадвартай
- Бусдад зааварчилгаа, мэдээлэл өгөх чадвартай
- Харилцагчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн ажиллах чадвартай, эерэг хандлагатай
- Мэдээллийн ажилтан, оператораар ажиллаж байсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Бид танд дараах боломж, нэмэлт урамшууллуудыг санал болгож байна.
- Үндсэн цалин + Хоолны нэмэгдэл
- Туршлага харгалзахгүй + Ажлын байран дээрээ суралцах боломж
- Ажлын байран дээр англи хэлний мэдлэгээ сайжруулах + олон улсын хөтөлбөрт хамрагдан бие даан суралцах боломж
- Гадаад улсад албан томилолтоор явах, олон улсын арга хэмжээнд оролцох, аялах боломж
- Хотын төвд байрлалтай оффис + Ажлын таатай орчин + Найрсаг хамт олон
- Ажлын байран дээрх кофе, цай, амралтын булан
- Байгууллагын соёл, арга хэмжээ, байгууллагын аяллууд
Таныг өсөж хөгжих боломжтой орчин, эерэг соёл, найрсаг хамт олон хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБоловсрол, шинжлэх ухаан
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.