ЦАЛИН ХӨЛС, ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн цалин хөлс, гүйцэтгэлийн үнэлгээний бодлого боловсруулах, хэрэгжүүлэх
- Хүний нөөцийн төлөвлөлт, судалгаа хийх
- Хүний нөөцийн үйл ажиллагааны төсөв боловсруулах, хянах
- Гүйцэтгэлийн үнэлгээний процесс хөгжүүлэх,
- Компанийн хүний нөөцийн систем хөгжүүлэх,
- Бага зардлаар үр ашигтай ажиллах боломжийг судалж хэрэгжүүлэх
- Хүний нөөцийн дата судалгааг нэгтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүний нөөц, Бизнес удирдлага, Санхүү менежментийн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй,
- Гүйцэтгэлийн менежмент, дата шинжилгээгээр мэргэшсэн;
-
Хүний нөөцийн мэргэжлээр 3-аас дээш жилийн туршлагатай,
- Судалгаа шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах чадвартай,
- Санхүүгийн тооцоо судалгаа хийх чадвартай,
- Эксел программыг ахисан шатанд эзэмшсэн,
- Удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай,
- Англи хэлний дунд шатны мэдлэгтэй,
- Асуудлыг шийдвэрлэх чадвартай,
-
Хууль эрх зүйн мэдлэгтэй,
Нэмэлт мэдээлэл
-
1992 онд Макс Групп жижиглэн худалдааны салбараар үйл ажиллагаагаа тэлж, хүнсний худалдааны анхны дэлгүүрээ нээж байв. Салбартаа ийнхүү олон жилийн туршлага хуримтлуулж 2019 оноос сүлжээ дэлгүүрээ орчин үеийн амьдралын хэв маягт тохирсон шинэ концепцоор дахин танилцуулж, өдгөө нийт 23 салбартайгаар хэрэглэгчиддээ хүрч байна.
“ТАНАЙ ХӨРШ” уриатайгаар Олон Улсын стандарт, үйлчилгээний цоо шинэ орчин, өнгө төрхийг нэвтрүүлсэн “M-Март” нь үндэсний хэмжээний сүлжээ юм. Өсөн дэвших хүсэл тэмүүлэлтэй таныг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
Зайнаас ажиллах боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.