СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН (Түр)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ахисан түвшний сургалтын үйл ажиллагаатай холбоотой бүх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих
- Сургалттай холбогдолтой дүрэм, журам, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хяналт тавих
- Ахисан түвшний элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих
- Хичээл сонголтын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих
- Ахисан түвшний хичээлийн хуваарь болон шалгалтын хуваарийг гаргаж хэрэгжилтэд хяналт тавих
- Ахисан түвшний элсэлт, төгсөлт, суралцагчтай холбоотой статистик мэдээ тайлан боловсруулах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх (докторын зэрэгтэй бол давуу тал болно);
- Боловсролын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд мөрддөг байх;
- Бодлогын баримт бичиг боловсруулах монгол хэл, найруулгын өндөр ур чадвартай, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажилладаг байх;
- Ажил хэрэгч, хувийн зохион байгуулалт сайтай, цаг баримталдаг, харилцааны соёлыг эрхэмлэдэг байх;
- Багаар болон бие даан ажиллах; удирдан зохион байгуулах, үйл ажиллагааны боломжит хувилбарыг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах; асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх; манлайлах ур чадвартай байх;
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх;
Нэмэлт мэдээлэл
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Хувь хүний намтар (CV), бүтээлийн жагсаалт
- Эзэмшсэн мэргэжил, боловсролын гэрчилгээ, дипломын хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар (e-mongolia.mn-ээс иргэний үнэмлэхний лавлагаа авсан байж болно);
- Гурван үеийн намтар;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Иргэн, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia.mn)
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл ХААИС-ийн Захиргааны байрны 103 тоот өрөөнд Хүний нөөцийн мэргэжилтэнд эсвэл цахимаар ирүүлнэ үү.
Жич: Цахимаар болон хэвлэмэлээр материалаа ирүүлсэн тохиолдолд эхний шатны шалгаруулалтад оруулахыг анхаарна уу.
Холбоо барих утас: 75107777-522, 99060744, 99040596
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБоловсрол, Шинжлэх ухаан
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас976-75107777-522, 91919291
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.