Хөдөлгөөнт краныг ажиллуулах, өргөх, шилжүүлэх, механизм өргөх төхөөрөмж ажиллуулах, жолоодох, хянах ажил эрхэлнэ. Ачааны жинг тодорхойлох ба даац хэтрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд өргөх төхөөрөмжийн хүчин чадалд тохирсон байдлыг шалгах. Өргөх төхөөрөмж дэгээдэх, дэгээ мултлах болон багцлах ажил хийж буй туслагчийг удирдах ажил гүйцэтгэнэ, өдөр тутмын ажлын нэг хэсэг болох өрмийн машин болон бусад төхөөрөмжийн тасралтгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс ажлаа уялдуулан зохион байгуулан ажиллах. Оператор нь компанийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг нэн түрүүнд мөрдлөг болгон ажиллана. Шаардлагатай тохиолдолд сэрээт ачигч/өргөгч зэрэг бусад хүнд машин механизмыг аюулгүй ажилуулах.
Оператор нь ажил үүрэгтээ байнга хариуцлагатай хандаж, компанийн дотоод журам ба ёс зүйн журмыг хатуу сахин ажиллана. Өөрийн гадаад хэлний мэдлэгийг байнга дээшлүүлэх үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд өрөм болон засварын цехийн ажилд туслах үүрэг гүйцэтгэх.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.