ХАБЭА-Н СУРГАГЧ, БҮРТГЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Аюулгүй ажиллагааны сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сургалтын хөгжүүлэлт хийж аюулгүй ажиллагааны эерэг хандлага, соёлыг түгээх;
- ХАБЭА, БО-ны хэлтсийн бичиг баримтын боловсруулалт, хөтлөлт, бүрдүүлэлт хийх, тайлан мэдээ боловсруулах, илгээх,
- ХАБЭА-н тухай хууль түүнтэй холбоотой хууль тогтоол, дүрэм журам, стандартууд болон компанийн ХАБЭА-н бодлого, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, хяналт тавих, тайлагнах;
- Компанийн ХАБЭА-н менежментийн тогтолцоог үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, сайжруулах, манлайлан оролцох;
- ХАБЭА, БО-ны сургалтын төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, тайлагнах;
- ХАБЭА, БО (Аюулгүй ажиллагаа)-ны мэдлэгийг сургалтаар олгох;
- ХАБЭА, БО-ны сургалтын материал боловсруулж, сургалт зохион байгуулах, бүртгэл мэдээлэл хөтлөж бүрдүүлэлт хийх;
- Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бусад чиг үүргийг гүйцэтгэх;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Инженер техникийн мэргэжлээр бакалавр зэрэгтэй байх;
- Уул уурхайн салбарт ХАБЭА, БО-ны хэлтсийн бичиг баримтын боловсруулалт, хөтлөлт, бүрдүүлэлт хийж байсан туршлагатай байх;
- ХАБЭА-н сургагч багшийн эрхийн үнэмлэхтэй байх;
- ХАБЭА-н хариуцсан ажилтны сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авсан байх;
- ХАБЭА-н бичиг баримт, сургалтын материал боловсруулах, сургалт зохион байгуулах, илтгэх болон харилцааны өндөр чадвартай байх;
- Багаар болон бие даан ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Асуудлыг шийдвэрлэх, хариуцлага хүлээх чадвартай байх;
- Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
Нэмэлт мэдээлэл
Zangia Academy-ийн дараах сургалтуудад хамрагдаж сертификат авсан бол давуу тал болно.
- Архивын бүртгэл зохион байгуулалт хийх нь
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ойлголт
Бусад
БайршилБаянхонгор аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.