Турбины чанарын хяналтын инженер /ЦС-ын төсөл/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Турбин болон түүний туслах тоног төхөөрөмжийн угсралтын технологийн аргачлал болон техникийн батлагдсан зураг төсөлд нийцүүлж угсралт, туршилт тохируулга болон ашиглалтад хүлээн авах үеийн техникийн процесст чанарын хяналт тавьж, баримт бичгийн бүрдүүлэлт хийж, зохион байгуулалтаар хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Дулааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- ДЦС-ын үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн засвар эсвэл ашиглалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Цахилгаан станцын технологи ажиллагаа, турбины дулаан, горимын тооцооны талаар мэдлэгтэй
- Даралтат сав, өндөр даралтын шугам хоолой болон хаалт арматурын мэдлэгтэй
- Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зураг төслийг бүрэн хэмжээнд ойлгож унших чадвартай
- Зуух болон түүний туслах тоноглолын угсралтын ажилд чанарын хяналт тавих, техникийн баримт бичгийн бүрдүүлэлт хийх чадвартай
- 14/14 ээлжээр ажиллах боломжтой байх
Бусад
БайршилТөв аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.