Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийх
- Хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг хийх
- Хүний нөөцийн өдөр тутмын бүрдүүлэлт болон сонгон шалгаруулалтын тайланг боловсруулах
- Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын долоо хоног, сарын тайланг боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Их дээд сургууль төгссөн
- Хүний нөөцийн чиглэлээр 2-оос дээш жилийн ажлын туршлагатай
- Сониуч, өсөх сэтгэлгээтэй
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Үр дүнд тэмүүлэх эрмэлзэлтэй
- Шинийг эрэлхийлэх, нэвтрүүлэх ур чадвартай
- Хүний нөөцийн болон хувь хүний хөгжлийн чиглэлээр тасралтгүй суралцагч
Нэмэлт мэдээлэл
Яагаад манай Хүний нөөцийн баг вэ?
-
- Хүний нөөцийн газар нь Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн нийт 3000 гаруй ажилтнуудын бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа, сургалт болон карьер хөгжлийг хариуцан ажилладаг бөгөөд хүний нөөцийн мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг.
- Бид Монгол улсынхаа, тэр дундаа жижиглэн худалдааны салбарт Хүний нөөцийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хүргэхийн тулд тасралтгүй сурч хөгждөг, байнга шинийг эрэлхийлдэг, нэг нэгнээ тогтмол сорилттой тулгарахад нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллагчдаа өөрийн шилдэг хувилбараа нээхэд нь тусалдаг.
- Хүний нөөцийн баг нь 3000 гаруй ажилтнуудад үйлчилгээ үзүүлдэг тул дотроо Сургалт хөгжлийн баг, Хөдөлмөрийн харилцааны баг, Сонгон шалгаруулалтын баг, Талант менежментийн баг зэрэг олон багтай бөгөөд Хүний нөөцүүдээ ажлын байран дээрээ мэргэжлийн чиглэлээр гүнзгийрэн хөгжих боломжийг олгодог.
- Олон улсын бэнчмаркинг, тэргүүн туршлагуудыг тасралтгүй нэвтрүүлж, ажилтнуудынхаа бүтээмж болон гүйцэтгэлийг нэмэгдүүлэх олон сонирхолтой арга хэрэгслийг нэвтрүүлдэг бүтээлч баг таныг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарЗахиргаа, Хүний нөөц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.