АВТОМАТЖУУЛАЛТЫН ТЕХНИКЧ /Улаанбаатар хот/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэрийн автоматжуулалт, нарийн хэмжүүр, электроникийн тоног төхөөрөмжийн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах
- Автоматжуулалт, нарийн хэмжүүр, электрон тоноглолуудын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг хяналт, засвар үйлчилгээг чанартай гүйцэтгэх
- Тоног төхөөрөмжийн гэнэтийн эвдрэл, сааталыг түргэн шуурхай арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах
- ХАБЭА-н дүрэм, журам, нормын дагуу цахилгаан тоног төхөөрөмжийн шуурхай ажиллагаа болон бусад ажил үүргийг гүйцэтгэх
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Электроник, автоматжуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- PLC, автоматжуулалт, электроникийн чиглэлээр онол болон практик мэдлэгтэй
- Цахилгаан, автоматжуулалтын тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны мэдлэг, туршлагатай
- Багаар хамтран ажиллах чадвартай
- Хариуцлагатай, сахилга баттай, хувийн зохион байгуулалт сайтай.
Нэмэлт мэдээлэл
Улаанбаатар хотод байрлах Барилгын материал борлуулалтын салбарт та бүхнийг ажилд урьж байна.
Монгол Улсын "ТОП 100" аж ахуй нэгж, улсынхаа хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж буй дотооддоо баялагийг бүтээгч хамт олонд нэгдэхийг урьж байна.
Та бидний нэг болсноор:
Амт чанартай өдрийн хоол,
Цалинтай чөлөө,
Сургалтын тэтгэлэг,
Хагас жил тутмын урамшуулал цалин,
Илүү цагийн нэмэгдэл,
Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт,шинэ хүүхэд, …) хангагдах боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.