АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн талбайд мөрдөгдөж байгаа техник ашиглалтын журмууд, ашиглалтын паспорт дагаж мөрдүүлэх
- Операторын ур чадвар, техник хувиарлалт, зөв ашиглалт, хурд, талын зай зэргийг хянах
- Шинэ болон ажиллаж буй операторын үнэлгээ дээр хамтран ажиллах / дэвшүүлэх, дагалдуулах /
- Операторын өдөр тутам 7 хонгийн дутагдал, илүүдэл дээр хяналт тавьж ажиллах
- Техник ажиллаж буй хана мөргөцөг, ул замтай талбайд хяналт тавих
- Экскаваторын ачилт болон дамын даац дээр хэмжилт хийхэд оролцох хяналт тавих, тайлан гаргаж хамгаалах
- Гинжит техникийн нүүлгэлтийн журмыг мөрдүүлэн ажиллах
- Бульдозерын ажиллах орчин хүрээ, техникийн паспортод заасны дагуу ажиллаж буй эсэхд хяналт тавих
- Тэслэгдсэн материалд хяналт тавих / Сийрэгжилт, овор /
- Уурхайн хөрс хуулалтын хэмжээнд тохирох техникийн хоршлыг хянах
- Уулын албаны удирдлагатай хамтран харилцаа холбоотой ажиллах, ХММЗХ удирдлагуудыг мэдээ мэдээллээр хангаж хамтран ажиллах
- Сургалтын хэлтэстэй хамтран ажиллаж, шаардлагатай сургалт болон мэдээллээр хангах
- Техникийн эвдрэл гэмтлийн шалтгаан, урьдчилсан сэргийлэх арга хэмжээгээр алба хэсгүүдтэй хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Уулын ашиглалтын инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Уурхайн төлөвлөлт зохион байгуулалтын үйл ажиллагааны инженерчлэлийн ажлыг ойлгодог хяналт тавих чадвартай
- 3-с дээш жилийн ажлын туршлагатай байх
- Уулын ашиглагдаж байгаа техникүүдийн ашиглалтын талаар зохих мэдлэгтэй түүний операторуудыг удирдаж ажиллуулж байсан ажлын туршлагатай
- Уул уурхайн ЭМААБО-ны талаар мэдлэгтэй байх
- МУ-ын ил уурхайн олборлолт болон бусад холбогдох хууль, эрх зүйн талаар мэдлэгтэй
- Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой асуудал шийдвэрлэх, арилгах багаар ажиллах чадвартай
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой
- Уулын мастераар ажиллаж байсан туршлагатай, хэмжилтийн боловсруулалт хийж чаддаг бол давуу талтай.
- Тогтвор суурьшилтай ажиллах
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас99067962, 99010470, 88002699, 89920218
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.