Зээлийн эрсдлийн ахлах менежер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Зээлийн хяналтын ахлах ажилтан нь зээлийн үнэлгээ гаргах, зээлийн хяналтанд шийдвэр гаргах үүрэгтэй.
Зээлийн хяналтын ахлах ажилтаны үүрэг нь зээлийн хяналтын хорооны хурлын шийдвэрт гарч болзошгүй эрсдэл, залиланг бууруулах, зээлийн хорооны хурлын бүх шийдвэр ВФ-ийн бодлого, журмын дагуу гарч байгаа эсэхт хяналт тавих, эрсдэлтэй зээлийн талаар зөвлөхдөө тайлагнаж байгаа эсэх, зээлийн хорооны хурлын явцад илэрсэн үйл ажиллагаа, журмын аливаа зөрчил зэргийг хянах замаар чанартай багц бүрдүүлэх юм.
Зээлийн андеррайтерийн ахлах мэргэжилтэн нь өндөр гүйцэтгэлтэй, чадварлаг багийг бүрдүүлэх, цаг тухайд нь эрсдэл багатай шийдвэрүүдийг гаргах үүрэгтэй.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк Санхүү, бизнесийн удирдлагаар бакалавр зэрэгтэй байх
- Банк санхүүгийн байгууллагад 2-оос доошгүй жил удирдлагаар ажиллаж байсан, чанартай багц гаргаж байсан туршлагатай байх
- Зээл баталгаажуулах болон батлах дээр багадаа 6 сар ажилласан туршлагатай бай
- Санхүүгийн шинжилгээ хийх ахисан түвшний мэдлэг, чадвартай
- Удирдах ур чадвараа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй
- Ажил үүргээ гүйцэтгэхдээ мэргэжлийн ёс зүйг баримтладаг, хараат бус, үнэнч шударга байх
- Бизнесийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно
- Microsoft Word, Excel болон компьютерийн үндсэн программын ахисан түвшний мэдлэгтэй
- Бие даан болон багаар ажиллах чадвартай
- Үйл ажиллагаа, стратеги зорилгын ач холбогдлын хүрээнд ажлаа эрэмбэлэх чадвартай байх
- Мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах, багийн гишүүдэд ажлын байран дахь сургалт, дасгалжуулалт хийх чадвартай, хүсэл эрмэлзэлтэй байх
Нэмэлт мэдээлэл
Найрсаг, уян хатан цагийн хуваарьтай, туршилтын хугацаанд илүү цаг, утасны хөнгөлөлт эдлэх боломжтой.
Үндсэн цалин 1,8 + цалингийн 50% KPI урамшуулал + илүү цаг + унааны мөнгө + утасны хөнгөлөлт + бусад бонус
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8-р зүйлд заасны дагуу миний хувийн мэдээллийг ВишнФанд ББСБ-ын Хүний нөөцийн хэлтэс нь бүрдүүлэхэд татгалзахгүй болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.