ЧАНАР ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /ФАСАД/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Төслийн үйл ажиллагааг чанарын стандартын шаардлагад нийцүүлэн хянан баталгаажуулах
- Байгууллагын чанарын бодлого, зорилтуудын хэрэгжилтэд хяналт тавих, бусад оролцогч талуудыг тус бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Төслийн чанарын үе шатны хяналт ба баталгаажуулалт, улсын комисстой холбоотой баримт бичгийг холбогдох дүрэм журмын дагуу боловсруулах, удирдлагаар батлуулах,
- Барилгын ажлыг чанартай гүйцэтгэхэд дагаж мөрдөх технологийн зааварчилгаа, аргачлал, холбогдох баримт бичгийг боловсруулах, санал гаргах, хэрэгжилтэд хяналт тавих
- Төслийн багийн инженер, бусад ажилтнуудтай үр дүнтэй харилцааг үүсгэн чанарын менежментийг хэрэгжүүлэх
- Туслах инженерүүд, төслийн инженерүүдэд ажиллах арга барил, инженерингийн мэдлэгээр дэмжлэг үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, барилгын бүтээц эдлэлийн технологи, барилгын материал эдлэлийн технологи чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Төслийн менежмент болон чанарын менежментийн зохих мэдлэгтэй байх
- Компьютерийн хэрэглээний болон тусгай програмууд дээр ажиллах чадвартай
- Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай байх
- Хэмжилт шалгалтын нарийвчлалтай багажтай ажиллаж чаддаг байх
- Эхлүүлсэн ажлаа дуусгадаг хариуцлагатай байх
Нэмэлт мэдээлэл
Тэсо Пропертис Группийг сонгох шалтгаан:
Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
• Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг кайзен саналын систем, чанарын дугуйлан зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг
• Хүн төвт төлөвлөлтийг эрхэмлэгч "Ажиллахад таатай газар" ОУ-н сертификатын болзолыг хангасан барилгын томоохон хөгжүүлэгч, захиалагч КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ УРЬЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.