ДОТООД ХЯНАЛТЫН АХЛАХ МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйл ажиллагааг сайжруулах, үл тохирлыг залруулах зөвлөмжийг өгч, цаашид дахин давтагдахгүй байхаар засаглалыг бүрдүүлэх
- Хөрөнгө, түүний үр өгөөжтэй байдлын хяналтыг хийж, холбогдох удирдлагыг мэдээллээр хангах
- Зардал, түүний бодит гүйцэтгэлийг үнэлж, бодит бус зардал /зарцуулалт хийхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах
- Компанийн эрх мэдлийн шийдвэр гаргах тогтолцоонд хяналт тавьж, хяналтгүй, холбогдох зөвшөөрөл, шийдвэргүйгээр хөрөнгө зарцуулахад хяналт тавьж, эрсдэлээс сэргийлж ажиллах
- Үйл ажиллагааны тасралтгүй ажиллагаанд хяналт тавьж, түүний гүйцэтгэлд хяналт тавьж, холбогдох зөрүүг илрүүлж, залруулж ажиллах
- Группийн хэмжээнд гарсан төлөвлөгөөт хөтөлбөрийн үр дүн, хаалтын хяналт ажиллагаанд хяналт тавьж, борлуулалтын тасралтгүй ажиллагааг хангуулах, холбогдон гарсан төсөл хөтөлбөр, түүний гүйцэтгэлийг үнэлэх
- Компанийн ХЭМАБ, ISO стандарт түүний нийцэлд хяналт тавьж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эдийн засагч, бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, нягтлан бодогч /мэргэжлээрээ мэргэшсэн бол давуу тал болно/ мэргэжлээр их дээд сургууль төгссөн
- Баримт бичиг боловсруулж байсан туршлагатай
- Системийн болон процессын загварчлал, хяналтын тогтолцоог тодорхойлж, хэрэгжүүлж байсан туршлагатай
- Мэргэжлээрээ 5-с дээш жил аудит, хяналт, шалгалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай
- Компьютерын хэрэглээний програмыг бүрэн эзэмшсэн
- Эрхэлсэн ажлаа үр дүнтэйгээр дуусгаж, хариуцлага хүлээх чадвартай
- Харилцааны болон ёс суртахууны өндөр соёлтой
Нэмэлт мэдээлэл
Тэсо Пропертис Группийг сонгох шалтгаан:
Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
• Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг кайзен саналын систем, чанарын дугуйлан зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг
• Хүн төвт төлөвлөлтийг эрхэмлэгч "Ажиллахад таатай газар" ОУ-н сертификатын болзолыг хангасан барилгын томоохон хөгжүүлэгч, захиалагч КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ УРЬЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.