Харуул хамгаалалт хариуцсан мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн нийт харуул хамгаалалтыг хариуцан мэргэжлийн удирдлагаар хангаж, харуул хамгаалалтыг зохион байгуулах;
- Объектын харуул хамгаалалтын стандартыг хэрэгжүүлэх, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдалд хяналт тавих, сайжруулах;
- Аюулгүй байдалтай холбоотой судалгаа шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ боловсруулах, хөтлөх;
- Шаардлагатай тохиолдолд аюулгүй байдал, дотоод дэг журмыг хангахын тулд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
- Аюулгүй ажиллагааны талаар тайлан мэдээг өдөр тутамд гаргах;
- Гэрээний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэх, шаардагдах асуудлыг холбогдох удирдах ажилтанд ажилтанд танилцуулах, шийдвэрлүүлэх;
- Гэрээт компанитай хамтран ажиллах, ажилтнуудын ажлын гүйцэтгэл, бэлэн байдал, мэдлэг, ур чадвар, харилцаанд анхаарч ажиллах, сайжруулах санал, шаардлага хүргэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хууль эрх зүй, аюулгүй байдлын болон бусад чиглэлээр бакалавраас дээш боловсролтой;
- Цэргийн болон хууль сахиулах байгууллага, харуул хамгаалалтын байгууллагад 5-с дээш жил ажилласан ажлын туршлагатай;
- Хууль эрх зүйн талаар өргөн мэдлэгтэй;
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, хариуцлагатай;
- Хэрэглээний программ дээр чөлөөтэй ажилладаг, баримт бичиг боловсруулах ур чадвартай;
Нэмэлт мэдээлэл
Улаанбаатар хотоос 130км Төв аймгийн Баян суманд байрлах хүрэн нүүрсний уурхай, цахилгаан станцад ээлжээр ажиллана.
Бусад
БайршилТөв аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.