ХАБЭА-н МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Компанийн холбогдох бүх салбар, төслийн хүрээнд ХАБЭА-н бодлого, стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих, ажилтнуудын аюулгүй ажиллагааг хангах, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор ажиллана.
- Компанийн хэмжээнд мөрдөх ХАБЭА-н бодлого, журам, заавар, стандартуудыг боловсруулах, хэрэгжүүлэх.
- ХАБЭА-н дотоод хяналтын систем, тайлагналын бүтэц боловсруулж, хэрэгжүүлэлтэд хяналт тавих.
- Эрсдэлийн үнэлгээ хийж, хяналтын арга хэмжээ төлөвлөх.
- Компанийн бүх салбар, нэгж, төсөлд ХАБЭА-н стандарт мөрдөгдөж буй эсэхийг шалгах, дотоод хяналт хийх.
- Ажилтнуудын ажлын байрны аюулгүй ажиллагааны нөхцөл байдалд үнэлгээ өгөх.
- Тоног төхөөрөмж, аюултай бүс, химийн бодис зэрэг эрсдэлтэй нөхцөлд аюулгүй ажиллагаа хангаж буй эсэхийг хянах.
- Компанийн хэмжээнд гарсан осол, зөрчил, гэмтэл, осолд дөхсөн тохиолдлуудыг бүртгэх, мөрдөн шалгах.
- Осол, зөрчлийн үндсэн шалтгааныг тодорхойлж, дахин гарахаас сэргийлэх арга хэмжээ санал болгох.
- ХАБЭА-н тайлан, мэдээ, дүн шинжилгээг сар, улирал, жилээр нэгтгэж удирдлагад тайлагнах.
- Ажилтнуудад зориулсан ХАБЭА-н анхан болон давтан сургалтуудыг зохион байгуулах.
- Салбар нэгжийн ажилтнуудад чиглэл, арга зүйн зөвлөгөө өгөх.
- Аюулгүй ажиллагааны санамж, зааварчилгаа, постер, дүрс бичлэг бэлтгэх, түгээх.
- Гадаад болон дотоод аудит, шалгалтад бэлэн байх
- Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх хуулийн шаардлагыг биелүүлж буй эсэхийг хянах.
- Мэргэжлийн хяналт, төрийн байгууллагын шалгалтад компанийн нэрийн өмнөөс оролцож, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх.
- ХАБЭА-н дотоод аудит зохион байгуулах, илэрсэн зөрчлийг арилгах төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг хянах.
- Нэгдсэн арга хэмжээ, кампанит ажил, аян зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
-
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, эсвэл мэргэжлийн сургалт, сертификаттай.
- ХАБЭА инженер, ажилтан мэргэжилтнээр 3 түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
-
ISO 45001, OHSAS 18001, OSHA зэрэг стандартын мэдлэгтэй.
-
ХАБЭА-н хууль, дүрэм, журам-ыг сайн мэддэг.
-
Системтэй сэтгэх, дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах чадвартай.
-
Хамт олон удирдах, багийн ажиллагааг зохион байгуулах чадвартай.
-
Ажлын байрны эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, урьдчилан сэргийлэх чадвартай.
Нэмэлт мэдээлэл
-
Caffe Bene Mongolia компани кофены зах зээлд тэргүүлэгч бөгөөд 40 гаруй салбараар дамжуулан үйлчлүүлэгчдээ дотооддоо шинэхэн хуурсан дээд зэрэглэлийн кофег санал болгодог. Үндсэн үйл ажиллагаа нь кофе шопын үйлчилгээ, олон улсын кофе шопын франчайз, хүнсний үйлдвэрлэл, хүнсний тоног төхөөрөмж, түүхий эдийн худалдаа зэрэг болно. Манай компанийн зорилго бол эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг нэвтрүүлэх юм.
Бид тахианы аж ахуй болон шарсан тахиа бургерын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүтэц орон тоогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.
Ажлын туршлага, ажилласан салбар, ур чадвараас шалтгаалан цалин тохиролцоно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, инженерчлэл
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Холбоо барих
Утас75553000, 94072363, hr@caffebene.mn
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.