Ахлах нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах
- Монгол улсын Татварын хуулийн дагуу татварын тооцооллыг үнэн зөв тооцоолж, бүртгэх
- Авлагын бүртгэлийг зөв оновчтой зохион байгуулж, компанид өр үүсгэхгүй байх, авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулах
- Мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгө, хангамжийн материал, харилцагчийн тооцооны анхан шатны баримтыг бүрдүүлж өдөр тутмын үйл ажиллагааны санхүүгийн бүртгэл хөтлөх
- Үндсэн хөрөнгийн бүртгэл түүний элэгдэл, бараа материалын өртгийн бүртгэл, зардлын бүртгэл бусад зардлын бүртгэл хөтлөлтийг зөв оновчтой хөтлөх
- Татвар, санхүү, нийгмийн даатгалын тайлангуудыг гаргах, илгээх
- Бүртгэл тооцоог цаг тухайд нь хийж гүйцэтгэх
- Удирдлага болон татвар санхүүгийн байгууллагуудыг шаардлагатай санхүүгийн тайлан, мэдээгээр хангах
- Санхүүгийн дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах
- Албан тушаалын тодорхойлолтод заагдсан бусад чиг үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүүгийн тайлан баланс гаргах ур чадвартай
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Нягтлан бодогчоор 5-аас дээш ажилласан дадлага туршлагатай, тайлан баланс гаргах, дүн шинжилгээ хийх чадвартай
- Багаар болон бие даан даан ажиллах чадвартай
- Хариуцлагын төвшин өндөр, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвх санаачилгатай
- Баримт бичиг боловсруулах чадвартай
- Нууцыг чанд хадгалах, ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд эерэг зөв хандлагатай байх
Нэмэлт мэдээлэл
Хоол үйлдвэрлэл, уул уурхайд ажиллаж байсан бол давуу тал болно
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.