ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР /ХЯНАЛТ/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Захиалагчийн хяналтын инженерийн чиг үүргээр ажиллах
- Цахилгааны ажлыг батлагдсан зургийн дагуу, хяналтын төсөвт багтаан, төлөвлөсөн хугацаанд норм, норматив, стандартын дагуу гүйцэтгүүлэхэд явцын хяналт тогтмол хийх
- Зураг төсөл, инженерийн шийдэл тооцоо, техникийн шаардлагуудыг тодорхойлох
- Ажлын зургийн даалгавар боловсруулах, санал дүгнэлт өгөх, зургийн дагуу ажлын тоо хэмжээ гаргах, тооцоололд хяналт тавих
- Төслийн цахилгаан хангамжтай холбоотой бараа материалын тооцоо гарган захиалга өгөх, судалгаа хийх
- Төслийн багийг шаардлагатай мэдээ, мэдээллээр цаг тухайд нь шуурхай хангах
- Төсөл ашиглалтанд оруулахад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хангах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Тухайн чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай
- Компьютерын хэрэглээний болон мэргэжлийн программыг бүрэн эзэмшсэн
- Төсөл дээр ажиллаж амжилттай хүлээлгэн өгсөн туршлагатай
- Цахилгааны орчин үеийн дэвшилтэт технологи, шийдлийн талаар мэдлэгтэй
- Асуудалд дүн шинжилгээ хийж оновчтой шийдвэрлэх чадвартай
- Удирдан зохион байгуулах, бусдад шаардлага тавих чадвартай
Нэмэлт мэдээлэл
Танд өгөх нэмэлт урамшууллууд:
- Сар бүрийн хоол, унааны нэмэгдэл
- Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого
- Жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэг
- Компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан бусад хангамж, тэтгэмж
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.