САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, тооцоолох, зохицуулах, хяналт тавих.
- Компанийн санхүүгийн байдлыг үнэлэх, шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт хийх.
- Мэдээ, мэдээлэл бэлтгэх, мэдээллээр хангах, тайлан, мэдээ гаргах.
- Бусад байгууллагатай харилцахад компанийг төлөөлөх.
- Албаны удирдлагын чиг үүрэг хэрэгжүүлэх.
- Компанийн санхүүгийн төлөвлөгөөг удирдлагын багийн гишүүдтэй хамтран оны эхэнд бэлтгэх.
- Компанийн санхүүгийн тодотгосон төсвийг удирдлагын багийн гишүүдтэй хамтран хагас жилд бэлтгэх.
- Шинэ төсөл, хөрөнгө оруулалтын төсөв боловсруулах, өгөөжийг тооцоолох.
- Хэрэгжүүлж буй төслүүдийн үр ашигт байдлыг тооцоолох.
- Санхүүгийн эрсдлийг бууруулах, хамгаалах арга хэрэгслүүдийг судлан, хэрэгжүүлэх.
- Компани дээр ашиглагдаж буй үндсэн хөрөнгүүдийн үр өгөөжийн тооцоо, санал боловсруулах
- Бүтээгдэхүүний нэгжийн үнэ, өртөг, ашгийн тооцоолол бэлтгэх.
- Шаардлагатай төсөв, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, удирдах, төсвийн хуваарилалт хийх, зардал, мөнгөн урсгалыг хянах, нөөцийн үр ашигтай зарцуулалтыг хангах.
- Компанийн санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л бодлого, журамд биечлэн оролцох, бизнесээ дэмжсэн үйл ажиллагааг төлөвлөн тусгах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Баг, хамт олныг удирдан зохион байгуулах чиглүүлэх, манлайлах ур чадвартай
- Төлөвлөх, тайлагнах, гүйцэтгэлийг хянах ур чадварыг эзэмшсэн
- Асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргах, анализ дүгнэлт хийх чадвартай
- Санхүү, НББ, төсөв төлөвлөлт, зардлын хяналтын зарчмын талаар мэдлэгтэй
- Санхүү болон стратегийн төлөвлөгөө боловсруулах, урьдчилсан таамаглал дэвшүүлэх, дотоод хяналт тавих, статистик шинжилгээ хийх ур чадварыг эзэмшсэн
- Гэрээний эрх зүйн мэдлэгтэй, дүрэм, журам, бусад баримт бичиг боловсруулах, хянах чадвартай
- Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон санхүүгийн тайлангийн олон улсын стандартын зохих төвшний мэдлэгтэй
- Харилцааны соёлтой, багаар болон бие даан даан ажиллах чадвартай
- Идэвхи санаачлагатай, бүтээлч, шинийг эрэлхийлэх сэтгэлгээтэй, хувийн зохион байгуулалт сайтай
- Нууцыг чанд хадгалах, ёс зүйтэй, хувь хүнийхээ хувьд эерэг зөв хандлагатай байх
Нэмэлт мэдээлэл
Компьютерийн мэдлэг:
- MS Word, Excel, Outlook, PowerPoint, Project, Санхүүгийн Интер актив болон Даймонд программ дээр ажиллах чадвартай, Internet-ийн орчинд ашиглах.
Гадаад хэлний мэдлэг:
Англи хэлний мэдлэгтэй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.