Боловсруулах үйлдвэр болон ил уурхайн тоног төхөөрөмж, машин механизмын засвар үйлчилгээний ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтэнд хяналт тавьж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах
Өдөр тутмын, долоо хоногийн, сарын болон жилийн засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах
Урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт засварын хуваарь гаргах
Засвар үйлчилгээний ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж, зөрчил, саатлыг шийдвэрлэх
Төлөвлөгөөт ажлын тайлан бэлтгэж, удирдлагад танилцуулах
Сэлбэг материалын хэрэгцээг тооцож, худалдан авалт, захиалга зохицуулах
Агуулахын үлдэгдэлд хяналт тавьж, шаардлагатай сэлбэгийн нөөцийг бүрдүүлэх
Механик инженер, цахилгааны инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй.
Засвар үйлчилгээний төлөвлөгөө боловсруулах, хянах чадвартай.
Техникийн үзүүлэлтүүдийг унших, дүн шинжилгээ хийх чадвартай.
Асуудал шийдвэрлэх болон багаар ажиллах ур чадвартай.
Жолоодох эрхийн В ангилалтай байх
Үйлдвэрийн тоног төхөөрөмж буюу хүнд машин механизмын засвар үйлчилгээний чиглэлээр 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
Засварын төлөвлөлт, зохицуулалтын туршлагатай бол давуу тал болно
Компьютерийн хэрэглээний программ (Excel, ERP систем) эзэмшсэн байх
AutoCAD, MS Project зэрэг программ ашиглах чадвартай
Өмнөговь аймгийн, Мандал-Овоо суманд байрлах Алтны үндсэн ордын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан 14/14 ээлжээр ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэгч, өсөн дэвших хүсэл эрмэлзэл дүүрэн, эерэг хандлага, эрч хүчтэй та бүхнийг Үндэсний бүтээн байгуулагч хамт олны нэг хэсэг болон ажиллахыг урьж байна. Та манай багт нэгдсэнээр:
Мандал ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.