Автын цахилгаанчин
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Техникийн цахилгааны засвар, үйлчилгээг ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны үзүүлэлтийн дагуу гүйцэтгэх, техникийн аюулгүй байдлын горимыг дагаж мөрдөх
- Үйлдвэрлэлийн шаардлагын дагуу техникийн бэлэн байдлыг хангаж, төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийх, эвдрэл, гэмтлийг засварлах
- Гидро болон цахилгаан схемийг ашиглан цахилгааны доголдлыг илрүүлэх, засварлах
- Техникийн үйл ажиллагааны үр ашигтай байдлыг хангах үүднээс засвар үйлчилгээний төлөвлөлтийг сайжруулахтай холбоотой санал өгөх
- Бүх ажлыг тогтоосон төсөв, хугацаанд хийж гүйцэтгэх
- Сэлбэг, эд анги, техникийн хяналт, ашиглалтын цагийн бүртгэл хөтлөх
- Дуудлагаар харилцагчийн талбарт шаардлагатай оношлогоо, засвар үйлчилгээ хийх зэрэг болно.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх
- Англи хэлний тодорхой мэдлэгтэй байх
- Уул уурхайн хүнд даацын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийж байсан туршлагатай, ойлголттой байх
- Багаар болон бие даан ажиллах шаардлагатай байх
- Гүний уурхайд ээлжийн хуваарийн дагуу (14/14) ажиллах боломжтой байх.
Нэмэлт мэдээлэл
Нам хүчдэлийн цахилгааны ажлууд (автомашин), засвар үйлчилгээ болон Сэндвикийн техникийн цахилгааны эвдрэлийг оношлох, техникийн бэлэн байдлыг хангах, зардлыг бууруулахад анхаарч ажиллах, уурхайн талбарын олон компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, Байгаль орчны бодлого, дүрэм журмыг мөрдөж ажиллана.
Та өөрийн CV-гээ 2024 оны 11 сарын 10-ны дотор илгээнэ үү.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.