Туслах аудитор - шинэ төгсөгч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Грант Торнтонд дадлага хийх хугацаандаа та бэлэн мөнгө, авлага, бараа материал, үндсэн хөрөнгө, цалингийн бүртгэл, зардлын дүн шинжилгээ зэрэг аудитын горимуудыг гүйцэтгэхэд тусална. Танд партнер, менежер, ахлах болон үе тэнгийнхэнтэйгээ хамтран багийн гишүүнээр ажиллах боломж бий. Нэмж дурдахад та шинэ ур чадвар эзэмшиж, оффисын олон нийтийн үйл ажиллагаанд оролцох, Грант Торнтон багийн гишүүдтэй удаан хугацааны харилцаа тогтоох боломжтой болно.
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
- Мөнгө, үндсэн хөрөнгө болон бусад орлого, зарлага зэрэг бизнесийн ажил гүйлгээний циклийг хянаж, аудит хийхэд туслах;
- Аудитын асуудлыг судлах, цахим мэдээллийн санг ашиглах, аудитын программ хангамжийг ашиглан санхүүгийн мэдээллийг хянах;
- Аудиттай холбоотой асуудлуудыг тодорхойлох, үнэлэх, удирдах ажилтнуудад мэдээлэх;
- Аудитын бүх үе шатанд ажилтнууд, удирдагч, менежер, партнертай нягт хамтран ажиллах;
- Төрөл бүрийн салбарын үйлчлүүлэгчийн оролцооны талаар туршлага хуримтлуулах;
- Үе тэнгийнхэнтэйгээ харилцах, суралцах, ментортой уулзаж, санал хүсэлт, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх талаар байнга ярилцах;
- Нийгмийн болон олон нийтийн арга хэмжээнд хамрагдан бусад дадлагажигч болон Грант Торнтоны ажилтнуудтай харилцаа тогтоох;
- Ажлын даалгаврын дагуу бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн эсвэл төгсөх дамжааны оюутан байж болно;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
- Шинэ зүйлд суралцах хүсэл эрмэлзэлтэй байх.
Нэмэлт мэдээлэл
Давуу талууд:
- Жилийн эцэст гүйцэтгэлийн урамшуулал олгоно.
- Эрүүл мэндийн даатгалын багцад хамрагдана.
- Мөн эрүүл мэндийг дэмжсэн фитнес, иог, бассейн, бусад спортын сургалтад хамрагдах боломжтой.
- Техникийн болон мэргэжлийн, хувь хүний хөгжлийн ур чадвар хөгжүүлэх сургалтад хамрагдана.
- Тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдэл цалингийн урамшуулал олгоно.
- Хамтран ажилласны бахархал: 5, 10, 20 дахь жилд тэмдэглэн урамшуулан дэмжлэг үзүүлнэ.
- Мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн зөвлөхийн гишүүний татварыг байгууллага хариуцна.
- Тэмдэглэлт үйл явдал, сургалт, шалгалт өгөхөд зориулж тодорхой өдрийн цалинтай чөлөө олгоно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.