Цалингийн нягтлан бодогч /хугацаатай/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Цалин хөлсний тооцоог холбогдох хууль эрхийн акт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, батлагдсан орон тоо, төсөв, төлөвлөгөө, компанийн захирлын тушаал шийдвэрийг мөрдөж үнэн зөв хийж гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн бакалавр буюу түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй
- Diamond 5.0 програм дээр ажиллах чадвартай
- Ажлын зайлшгүй шаардлагаар илүү цагаар ажиллах, нууц хадгалах
- Ажил үүргээ цаг хугацаанд нь зохих ёсоор шуурхай гүйцэтгэх чадвартай, үнэнч шударга байх
- Баримт бичиг боловсруулах, хөтлөх чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой байх
- Идэвх, санаачлагатай, багаар хамтран ажиллах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Шангри-Лаг сонгох шалтгаан:
- Тав тухтай ажлын орчин, найрсаг хамт олон;
- Чанар, эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн амт чанартай ажилчдын өдрийн хоол;
- Шангри-Ла Зочид Буудлын ресторан, Спорт Клуб болон бусад үйлчилгээгээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх;
- Шангри-Ла Группийн бусад сүлжээ зочид буудлуудад ажилтны хөнгөлөлттэй үнээр байрлах боломж; (1-ээс дээш жил ажилласан тохиолдолд 3 хоног үнэгүй байрлах боломжтой)
- Ажилтны гэнэтийн ослын даатгал;
- Нээлттэй өсөн дэвжих боломж, глобал карьер хөгжил;
- 5 болон 10 жил тогтвортой ажилласны нэмэлт урамшуулал;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.