Тогооч /Дорноговь/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хүнсний материалыг эрүүл ахуйн чанар стандартад нийцүүлэн хадгалан, хоол хүнсийг бэлтгэх
- Гал тогоо, цайны газрын ариун цэвэрт хяналт тавьж, ажилчдад илчлэг амт чанартай хоолоор түргэн шуурхай үйлчлэх
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нийтийн хоолны технологич мэргэжилтэй, мэргэжлийн үнэмлэхтэй
- Мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажиллаж байсан туршлагатай
- Хоолыг олон нэр төрлөөр өргөн сонголттойгоор чанартай хийх
- Хамт олонч эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, хамтарч ажиллах чадвартай
- Түргэн шуурхай, цэвэрч нямбай
- Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
- Хөдөө орон нутагт ээлжийн 14/14 хуваарийн дагуу ажиллах боломжтой.
Нэмэлт мэдээлэл
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах МАК Цементийн үйлдвэр уурхайд та бүхнийг урьж байна.
Монгол Улсын "ТОП 100" аж ахуй нэгж, улсынхаа хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулж буй дотооддоо баялагийг бүтээгч хамт олон танийг хүлээж байна.
Та бидний нэг болсноор:
- Амт чанартай өдрийн хоол,
- Тав тухтай амрах байр,
- Цалинтай чөлөө,
- Сургалтын тэтгэлэг,
- Хагас жил тутмын урамшуулал цалин,
- Хөдөө орон нутгийн нэмэгдэл цалин,
- Бүх төрлийн тэтгэмж (гэрлэлт,шинэ хүүхэд, …) хангагдах боломжтой
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.