ЧАНАРЫН АЛБАНЫ ДАРГА
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулан биелэлтийг хангах
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, заавар, аргачлал, тушаал, шийдвэрийн мөрдөлтөд хяналт хийж , дэмжлэгт удирдлагаар хангах
- Байгууллагын тасаг, нэгжийн чанарын багуудын сар, улирлын ажлын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих , арга зүйн зөвлөгөө өгөх
- Хөндлөнгийн хяналт үнэлгээний байгууллагын зөвлөмж, албан шаардлагын биелэлтийг ханган, гүйцэтгэлд хяналт тавин хяналтын мөрөөр хийсэн ажлыг нэгтгэж тайлагнах
- Эмчилгээ үйлчилгээтэй холбоотой баримт бичиг /өвчний түүх болон бусад / хөтлөх, зохицуулалтыг зохих журмын дагуу хяналт тавих
- Албаны дотоод үйл ажиллагааны хэрэгжилтийг тасралтгүй ханган тусламж үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэнд дүн шинжилгээ хийж засан сайжруулах арга хэмжээ авах
- Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага
- Анагаахын боловсрол олгох их дээд сургуулийг магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн
- Хүний их эмч болон нарийн мэргэжлээр суралцаж төгссөн байх
- Чанарын менежмент болон удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх
- ISO стандартын сургалтуудад хамрагдсан байвал давуу тал болно
- Мэргэжлээрээ 3-с дээш жил ажилласан
- Статистик судалгааны программуудыг ашиглах, дүн шинжилгээ хийх судалгааны арга зүйн мэдлэгтэй
- Асуудал боловсруулах, зохион байгуулах, хууль эрх зүйн мэдлэгтэй байх
Нэмэлт мэдээлэл
- Ур чадвараас хамаарч цалин, ажлын байр өсөх боломжтой
- Тогтвор суурьшилтай удаан хугацаанд ажилласан тохиолдолд байгууллагын дотоод журмын дагуу урамшуулал цалингууд үндсэн цалингаас гадна нэмэгдэж олгогддог болно.
- Нийгмийн хангамж
- Сургалт хөгжлийн цогц бодлого
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарЭмнэлэг, Эм хангамж
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.