- Уурхайд ашиглагдаж буй бүх хөдөлгөөнт болон суурин техник, тоног төхөөрөмжийн уртын болон хэтийн төлөвлөгөө, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ, техникийн бэлэн байдлын коэффициентыг зорилтот түвшинд тогтмол байлгах нөхцөлийг хангах ажлыг зохион байгуулах,
- Техникийн урт хугацаанд их засварт орох, томоохон агрегат эд, сэлбэгүүдийн насжилтыг тодорхойлж бүртгэлжүүлэх,
-Сэлбэгийн захиалга гаргах, төлөвлөх,
-Уурхайн бүтээлийн техник, тоног төхөөрөмж, туслах техникүүдийн ТҮ, УЗ, засварын зогсолтын урьдчилан төлөвлөж, засварын ажлыг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, тэдгээрийн зогсолт, саатлыг багасгаж бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
- Улирал, жилийн сэлбэгийн насжилт, солигдох хугацаа зэргийг тооцоолон гаргаж захиалгыг бие даан үйлдэж татан авалтад хяналт тавьж ажиллана.
- Механик инженер болон Уул уурхайн тоног төхөөрөмжийн ашиглалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Уул уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг оношлох, засварлах чиглэлээр 5 доошгүй жил, засвар төлөвлөлтөөр ажиллаж байсан туршлагатай байх,
- Техникүүдийн засварын гарын авлага, зураг, цахилгааны болон гидро схем уншиж ойлгох ур чадвартай,
- Adobe, CMMS, MS-Officer программ хангамж дээр чөлөөтэй ажиллаж чаддаг байх,
- Судалгаа шинжилгээ хийж, удирдлагад тайлагнах ур чадвар эзэмшсэн байх,
- Харилцааны өндөр соёлтой, асуудал шийдвэрлэх чадвартай, идэвх санаачилагатай байх.
- Англиар сэлбэгийн нэр, төрлийг чөлөөтэй нэрлэж мэддэг байх.
Өмнөговь, Цогтцэций сум, ЭТТ ХК-н Цанхийн Зүүн уурхайд 14/14 ростероор ажиллана.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.