Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ХаанЛекс Партнерс ХХН

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хуульч

2,100,000 - 2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Англи хэл дээр хууль зүйн баримт бичиг боловсруулах (хуулийн дүгнэлт, тайлан, гэрээ, мемо);

  • Хууль зүйн судалгаа, шинжилгээ хийх;

  • Үйлчлүүлэгчтэй Англи хэл дээр Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд зөвлөгөө үзүүлэх, мэдээлэл хүргүүлэх;

  • Хууль зүйн баримт бичиг Монгол, Англи хэл дээр орчуулах.

     

Жич: Тухайн ажилтны ажилласан мэдлэг, туршлагад тулгуурлан цалин хөлсийг тохиролцох боломжтой.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Эрх зүйн бакалавр эсхүл магистрийн зэрэгтэй;

  • Бизнесийн эрх зүйн чиглэлээр 2-5 жил ажилласан туршлагатай;

  • Англи хэлний өндөр мэдлэгтэй бөгөөд англи хэлээр чөлөөтэй ярих чадвартай;

  • Хууль хэрэглээ, логик сэтгэлгээ болон оновчтой дүн шинжилгээ хийх чадвартай;

  • Багаар ажиллах чадвартай;

  • Харилцааны өндөр соёлтой;

  • Банк санхүү, хөрөнгө оруулалт, Төслийн санхүүжилт, Үнэт цаас, Эрчим хүч, Дэд бүтэц бүтээн байгуулалт, Компанийн эрх зүй зэрэг бизнесийн эрх зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой;

  • Ажилласан төсөл

Нэмэлт мэдээлэл

Өмгөөллийн "ХаанЛекс Партнерс" ХХН хуулийн фирм нь банк санхүү, үнэт цаас, дэд бүтэц, эрчим хүчний салбарт голчлон хууль зүйн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Монголын тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг. Хуулийн фирмүүдийн чансааг үнэлдэг LEGAL 500 олон улсын сэтгүүлд манай хамт олон 2021 болон 2022 оны шилдэг хуулийн фирм (Tier 1)-д жагссан байдаг. Бид “Ногоон санхүүжилт”-ийн эрх зүйн чиглэлээр ажилласан байдал, туршлагаараа Монгол Улсын хуулийн фирмүүдийн дунд тэргүүлэх байр суурь эзэлдэг.

ХаанЛекс нь үндэсний хууль тогтоомж, эрх зүйн мэдлэг, туршлагаа олон улсын эрх зүйн тэргүүний туршлага, стандарттай уялдуулан хууль зүйн цогц зөвлөх үйлчилгээг Үйлчлүүлэгчид үзүүлдэг ба өөрсдийн мэдлэг, арга барил, туршлагаа ажилчдадаа хуваалцахаас гадна шинэ кэйс, төсөл хөтөлбөрөөс хамтдаа шинэ туршлага хуримтлуулж хамтдаа хөгжиж ирсэн билээ.

Олон улсын хил дамнасан санхүүжилтийн гэрээ хэлэлцээр, эрчим хүч-дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын асуудлаар, Монголын болон Олон улсын хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, үнэт цаасжуулах (IPO, FPO, Dual listing, Cross listing, ABS, Bond) чиглэлээр мөн компанийн эрх зүй (тэр дундаа банк, даатгал, хөрөнгө оруулалтын сан, ББСБ зэрэг санхүүгийн нэгжүүд)-н чиглэлээр мэргэшсэн хуульч болох хүсэлтэй бол бид Таныг ажилд урьж байна!

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарХууль, хуулийн үйлчилгээ
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас89099106, 77471122
Факс77471122

Зар нийтэлсэн огноо

2025-04-17 11:07

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Тусгай активын мэргэжилтэнАшид Капитал ББСБ
2025-04-11
Цахим нөхөн төлбөрийн менежерМонгол Даатгал ХК
2025-03-24
Тусгай актив хуульчАрд Кредит ХК
2025-03-31
Гэрээний мэргэжилтэнБИШРЭЛТ ГРУПП
2025-04-18
Тусгай активын менежер /Банк санхүү салбар/Номин Реалтор ХХК
2025-03-28
Зохиогчийн эрх , ашигтай загвар туршлагтайЗүймэл даавуун урлалын төв /ШЗ ТББ
2025-03-25
Ахлах хуульч /эмэгтэй/Есөн Шижир Инвест ББСБ
2025-04-08
ХуульчЖүр Үр ХХК
2025-04-18
Хуулийн зөвлөхТекПак Групп ХХК
2025-03-24
Хуулийн зөвлөх / англи хэлтэй/Таван Богд Групп
2025-04-07
ХУУЛЬЧЕсөн Шижир Инвест ББСБ
2025-04-11
ГЭРЭЭНИЙ ХУУЛЬЧАйсмарк ХХК
2025-04-17
ХуульчАлтай Групп
2025-04-11
ГЭРЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭНТэсо Пропертис ХХК
2025-03-26
ХУУЛИЙН ЗӨВЛӨХГлобал Бридж Групп
2025-03-24
Авлагын менежер /Эрх зүйч/Хэв Хашмал ХХК
2025-04-11
Гэрээний мэргэжилтэнСэнд эм эн ББСБ ХХК
2025-04-18
Хуулийн мэргэжилтэнUrban center
2025-04-09
Оффис менежерРЕМАКС Платин
2025-04-10
Хуульч / LawyerNaran Mandal Enterprises LLC
2025-04-16

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.